Хаана, ямар тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдсан бэ

Энэ удаа бид гадаадад сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилд зарлагдсан зарим улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдээс тоймлон хүргэж байна.
 

ТУРК УЛСЫН ТЭТГЭЛЭГТЭЙ ХОЛБОГДУУЛАН СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА

 
Турк улсал тэтгэлгээр бакалаврын зэргээр суралцуулах хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 1-ээс эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан тус улсын ЭСЯ-наас олон нийтэд хандаж дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.
 
Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэхийг хүссэн иргэд www.turkiye- burslari.gov.tr хаягг хандаж бүртгэлээ хийх бөгөөд бүртгэлийн системийн заавартай анхааралтай уншиж танилцах хэрэгтэй. Турк Улсын тэтгэлэгт бүртгүүлэх нь үнэ төлбөргүй бөгөөд бүртгэлтэй холбоотой ямар нэгэн эрх бүхий хувь хүн болон итгэмжлэгдсэн байгууллага байхгүй. Тиймээс тус улсын тэтгэлэгт тэнцүүлнэ гэсэн амлалт өгч, төлбөр шаардсан хувь хүн болон байгууллагын хуурамч амлалтанд итгэхгүй байхыг анхааруулсан байна.
 
Түүнчлэн асууж, тодруулах шаардлагатай зүйлээ тус улсын ЭСЯ-нд хандах буюу 311200, 315125 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.

 
ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР 213 ОЮУТАН СУРАЛЦАНА

 
Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүд ар араасаа хөврөн зарлагдсаар байна.
 
Тиймээс энэ удаа бид БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг дуулгахаар бэлтгэсэн юм. Учир нь, энэ жилийн тухайд, 200-аад залуусыг сонгон шалгаруулж, БНХАУ-д магистр, докторын сургалтанд хамруулна гэдгийг албаныхан мэдэгдэж байна БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, тусгай тэтгэлгийн хүрээнд магистр, докторын сургалтад сургах сонгон шалгаруулалтаа саяхан зарлажээ. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017-2018 оны хичээлийн жилд нийт 213 иргэнийг магистр, докторын сургалтад суралцуулахаар болжээ.
 
Суралцах чиглэлийн хувьд, геологи, архитектур, анагаах ухаан, боловсрол, уул уурхайн инженер, механик инженер, хөдөө аж ахуйн инженер, байгалийн хий, газрын тосны инженер, барилгын инженер, мал эмнэлэг зүй, мал аж ахуй, соёл, урлаг, байгаль орчин ногоон хөгжил,эрчим хүч, дэд бүтэц, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, худалдаа эдийн засаг, хууль болон хятад хэл судлал зэрэг мэргэжлээс сонгон суралцах боломжтой юм байна.
 
Суралцагсдад тавьж буй шаардлагын хувьд, магистрант нь бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, хоёроос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны, докторант нь магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, хоёроос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 40 хүртэлх насны байх зэрэг шаардлага хангасан байх ёстой. Бүртгэл нь энэ сарын 11, 12-нд 10:00-18:00 цагт, 13-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд ШУТИС-ийн 1 байрны 324 тоот өрөөнд явагдана. Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 51-266428 утсаар лавлах боломжтой юм байна.
 

АВСТРАЛИЙН ТЭТГЭЛГИЙН ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРЖЭЭ

 
Бидний танилцуулах дараагийн улс бол Австрали. Тус улсад суралцах болон амьдрах зардал нь Англ и , Америк зэрэг улсуудтай харьцуулахад бага байдаг. Mөн суралцах чиглэл болон зэргээсээ хамааран их, дээд сургуулиудын төлбөр харилцан адилгүй байдаг. Ямартай ч та Австралийн 100 гаруй хувийн болон улсын сургуулиудад эрчимжүүлсэн англи хэлийг харьцангуй хямд үнээр сурах боломжтой. Эдгээр сургуулиуд нь бүгд сүүлийн үеийн англи хэлний лабороторид түшиглэн англи хэлийг чанарын өндөр түвшинд зааж сургадаг. Тиймээс энэ удаа бид Австралийн Засгийн газраас санхүүжүүлж, даян дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд суралцах, судалгаа хийх болон мэргэжил дээшлүүлэх боломж олгодог олон улсад нэр хүндтэй урт, богино хугацааны сургалтын тэтгэлгүүдийг танилцуулахыг зорьсон юм.
 
2018 оноос суралцах өргөдөл гаргагчдад зориулж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг энэ онд зарласан байна. Өргөдөл гаргах хугацаа өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 30-нд дуусна. Өргөдлийг шаардлагатай баримт бичгиин хамт цахим хэлбэрээр ирүүлнэ гэж заажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та “Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр”-гэсэн цахим хуудсаас авч болно. Харин энэ удаа ОНЦОЛЖ дуулгах нэг мэдээлэл нь 2017 оны өргөдөл тавих шалгуурт зарим өөрчлөлт орсон байна.
 
Тэтгэлэгт тавьдаг гол шаардлага нь хүсэлт гаргагч өргөдөл бөглөх үедээ өөрийн байгууллагад хоёроос доошгүй жил тасралтгүй ажилласан, ажлын туршлагатай, бакалаврын зэрэг эзэмшсэн байх. Мөн Австралид төгссөнийхөө дараа нэр дэвшүүлсэн байгууллагад хоёроос доошгүй жил ажиллах хүсэлтэй байх, IELTS- ийн 5.0 буюу түүнээс дээш оноотой тэнцэхүйц англи хэлний мэдлэгтэй байх зэрэг ордог. Та Австралийн их сургуульд суралцахад IELTS-ийн 6.5 ба түүнээс дээш оноо (яриа, бичиг, унших, сонсох чадвар тус бүр наад зах нь 6.0) хэрэгтэй.
 
Хэлний түвшингийн хувьд танд одоогоор Австралийн их сургуульд суралцах хэмжээний англи хэлний мэдлэг байхгүй ч таны өргөдөл шалгарах юм бол танд есөн сарын англи хэлний курст Монголл үнэгүй сурах боломж олгодог гэх мэт олон давуу талтай. Тиймээс та энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон журамд орсон өөрчлөлт зэргийг http://australiaawards-mongolia.org.mn цахим хуудсаас аваарай.


Зууны мэдээ
Б.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • svhee 2017-09-08 07:31:38
    BZD-iin Gachuurt tosgon dahi Haan bahk 2017-2018 onii tetgeleg boloogvi geed baisan sh dee hedii dee 70 ouytan songochikhson yum be
    59.153.113.202
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin1 2017-06-28 03:22:49
    Tetgeleg olgoh jurmand garsan uurchlultuu duridahgui yum bol yagaad uurchlult garsan baina gej bichsen yum boldoo.
    101.250.229.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-09 04:23:20
    https://www.facebook.com/groups/MGLinTaiwan/ Тайваньд тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй хан бүхэнд нээлттэй мэдээлэл өгөх болно.
    140.112.238.88
    Мэдэгдсэн Хариулах