FIBA 3х3 Монгол дахь албан ёсны анхны тэмцээн болно

Энэ сарын 11-12-ны өдрүүдэд Монголд анх удаа ФИБА-ын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн болно. Тус тэмцээнийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, ФИБА-тай хамтран зохион байгуулах аж.

Тэмцээнд оролцсон бүх тамирчид дэлхийд чансааны оноотой болох юм. Оролцох тамирчид 3х3planet.com вебсайт дээр баталгаажсан бүртгэлтэй байх шаардлагатай бөгөөд тэмцээнийг зохион байгуулагчид тэмцээний үр дүнг ФИБА-руу илгээснээр тамирчин бүрийн чансааны оноо автоматаар бодогдож, тухайн тамирчны нэр дээр нэмэгдэх аж.

Тэмцээнд эрэгтэй эмэгтэй шилдэг найман баг хоёр хэсэг болон өрсөлдөнө. Үүнд:

  1. Азийн элсний наадмын мөнгөн медальт шигшээ баг
  2. Оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт шигшээ баг
  3. Үндэсний лигийн АНУ легионер тамирчдын шигшээ баг
  4. БНАСАУ үндэсний шигшээ баг
  5. Оюутны азийн аваргад өрсөлдөх шигшээ баг-1
  6. Оюутны азийн аваргад өрсөлдөх шигшээ баг-1
  7. Спрайт супер лигийн 3 удаагийн аварга баг
  8. Үндэсний лигийн шигшээ баг гэсэн 8 баг өрсөлдөнө.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.