Барселона дахин шуугиан тарьж, дараагийн шатанд шалгарлаа
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй “Аваргуудын лиг”-ийн 2016-2017 оны улирлын хасагдах шатны хариу тоглолт өнгөрсөн шөнө нэлээд дуулиан шуугиантай эхэллээ. Хасагдах шатанд Каталонийн нэр төр “Барселона” Францын аварга “ПСЖ”-тэй учраа тааран тоглож 6:1 онооны харьцаатай ялалт байгууллаа.  Спортын хүрээнийхэн “Барса жинхэнэ гайхамшгийг бүтээж, дараагийн шатанд шалгарлаа” хэмээн уулга алдаж байна.



Өнгөрсөн сард явагдсан эхний тоглолтод Барса 4:0 харьцаатай ялагдаж, хөгжөөн дэмжигчдээ гонсойлгоод байсан юм. Ингээд хариу тоглолтод Францын багийг таван гоолын зөрүүтэй хожиж байж дараагийн шатанд шалгарах  хатуухан нөхцөлтэй тоглосон ч тэд гайхамшгийг бүтээж чадлаа.



Энэ тоглолтод Луис Суарез  тоглолтын гурав дахь  минутад гоолдож  гоолын эхлэлийг тавьсан бол 41 дэх минутад  Л.Курзава  гоолдож нэгдүгээр үе Барсагийн тэргүүллээр өндөрлөсөн.  Тоглолтын хоёрдугаар үед Неймар торгуулийн цохилтоос хоёр, Лионель Месси, нэг гоол оруулсан бол  Роберто нэг гоол оруулж багаа ялалтад хөтөллөө. Харин  Парисын багаас Эдисон Каванни нэр төрийн нэг гоолыг  тоглолтын 62 дахь минутад Барселонагийн хаалганд орууллаа.



Ингээд  хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:5-ийн харьцаагаар Каталонийн нэр төр Барселона Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.