Тавдугаар цахилгаан станц мартагдав
Шинэ станцтай болох сураг гараад арав гаруй жилийг үдлээ. Нийслэлд дэх хүн амын нягтралшил өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Гэр хорооллын айлуудад цахилгааны хязгаарлалт хийж цахилгаангүй хэдэн цаг суух нь жирийн үзэгдэл болчихлоо. Улаанбаатар утаанбаатараас шөнийнбаатарт шилжих нь энүүхэнд болоод байна. Шинээр байгуулагдаад найман сарын нүүр үзэж байгаа Засгийн газар энэ талаар одоо хүртэл ам дуугарсангүй.

Тавдугаар цахилгаан станц нь төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар Концессийн хуулийн дагуу эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх гэж байгаа анхны том төсөл. Хувийн хэвшил мөнгөө гаргаж бариад, ашиглана төр тодорхой хугацааны дараа буцааж авах тохироотой. Хамгийн сүүлд өмнөх Засгийн газрын үед цахилгаан дамжуулах шугам, дэд станц, дулааны шугам сүлжээ, ус хангах шугам хоолойны зургийн судалгаа хийж байгаа. Төмөр замын байгууламжийн судалгаа удаашралтай байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгч байв. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тус байгууламжийн ТЭЗҮ боловсруулагдаагүй л байна. “Мэргэжил”-ийн гэх Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулсангүй.

Уг нь Францын “Жи Ди Эф Суэз”, Японы томоохон худалдааны корпорац “Сожитц”, дэлхийн тэргүүлэгч гангийн үйлдвэр БНСУ-ын “Поско”, Монголын “Ньюком” групп багтсан консорциумд Тавдугаар цахилгаан станцыг хөрөнгө оруулж барих эрхийг олгосон байдаг. Ингэснээр станцын барилгын ажлыг 2017 он буюу энэ онд дуусгах төлөвлөгөөг өмнөх Засгийн газрынхан дуулгаж байсан. Гэсэн ч барилгын ажил эхлэх эхлэх тухай заасан дээрх шийдвэр шарлан үлдлээ.

Улаанбаатар хотыг дулаан, Төвийн бүсийг цахилгаан эрчим хүчээр хангадаг    Дулааны 2-р цахилгаан станцын ашиглалтын хугацаа дуусч, ДЦС-3, ДЦС-4-ийн насжилт 30- 40 жилд хүрээд байгаа нь эдгээр эх үүсвэрүүдийн найдваржилт муудаж, тоноглолын үйл ажиллагаа ихээхэн доголдож байгаа талаар холбогдох албаныхан сануулсаар байгаа. Энэ хүнд байдлыг шийдвэрлэх зорилгоор цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр барьж байгуулах тухай ярьсаар өнөөдрийг хүрээд байна. Гэвч үе үеийн Засгийн газар тавдугаар цахилгаан станцын төслийг ивээлдээ багтаасангүй.

Монгол Улс эрчим хүчний томоохон эх үүсвэртэй болох мөрөөдөл ч түүх болон замхарч байна. Энэ зуур Монгол Улс эрчим хүчнийхээ хорь орчим хувийг ОХУ, Хятадаас худалдан авч,  гадагшаа урсгадаг ам.долларын хэмжээ улам өссөөр л байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Асуулт 2018-12-18 12:46:38
    Яагад вэ гэдэг мэдээлэл авч чадсангүй
  • зоригт 2017-04-22 13:01:20
    5 станц баригдахыг хүлээгээд газрын гэрчилгээгээ ч авч чадахгүй тог ч байхгүй нэг хэсэг айл хохирсоор л байна шдээ холбогдох хүмүүс нь яаралтай арга хэмжээ ав
    103.10.22.52
    Мэдэгдсэн Хариулах
  • ender nastan 2017-03-09 12:43:24
    ERCHIMHKUCHNII SALBAR BOL KHORTOI, KHALUUN, HKUITEN, KHUND BUKH NEKHLUUDED AJILLADAG , MASH IKH ENDER MEDLEGTEI MER...
  • зочин 2017-03-09 11:21:48
    Дорноговийн аж үйлдвэрийн парк, нефтийн үйлдвэр, замын үүд, Алтанбулагийн чөлөөт бүс гэж мэдэхүү, яг л түүг шиг хий хоосон яриа шүүдээ
  • City girl 2017-03-09 07:23:32
    Ам дуугарсангүй - ам нээсэнгүй, эсвэл үг дуугарсангүй Найдваржилт муудах - найдваргүй болох Монгол хэлээ сайн сурчих, сэтгүүлч ээ
  • olloo 2017-03-09 07:13:33
    Mongold buteen baiguulalt hereggui sh dee...Sarandavaa metiin ah egch nar bhad chini, yugaa hiih ve dee...gants dallaad l buun mungu...deerees dagadag har mass
  • Үнэн 2017-03-09 04:56:58
    УИХ, засгийн газарт эрчим хүч, ТЭЗҮ тооцоо хийх чадалтай хүн алга. Дандаа яруу найрагч, сэтгүүлч, бөхчүүд, дуучин хүмүүс бна. Ирээдүйг төсөөлөх мэдлэгтэн алга ...
  • Zochin 2017-03-09 04:09:18
    Uls orniig deesh tatah hemjeenii l yum baigaa yum daanch iim shiidver avilgachdad ashig uguhgui bolohoor l shiidegdej heregjihgui yavaad l baigaa yum.
  • ??? 2017-03-09 02:55:19
    Ийм байгааг мэдэж л байна, харин шалтгааныг нь тодруулахгүй юм бол ийм хов жив шиг мэдээгээр яах юм бэ? Шалтгаан, эзэн буруутан нь хэн юм бэ????
    122.201.24.180
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-09 02:37:32
    Гэр хорооллын айлуудад цахилгааны хязгаарлалт хийж цахилгаангүй хэдэн цаг суух нь жирийн үзэгдэл болчихлоо гэнэ үү. Арай ч ингэж худал залж болохгүй байх.