Эмэгтэйчүүд ирээдүйдээ итгэлтэй байхыг хүсч байна
МЗХ-оос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх дэмжих, эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлаа ярилцах зорилгоор “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг өчигдөр/03.08/ зохион байгууллаа.

Жагсаалаар залуу охид, бүсгүйчүүд, ээжүүд тулгарч буй асуудал, бэрхшээл, тэд нийгмээс, эрэгтэйчүүдээс, олон нийтээс чухам юу хүсдэгээ илэрхийлсэн юм. Тэдний бичсэн уриалганаас харахад залуу охид, бүсгүйчүүд эд хөрөнгө, материалаг зүйл хүсэхээсээ илүүтэй ирээдүйдээ итгэлтэй байхыг хүсчээ. Эмэгтэйчүүд эрүүл хүүхэдтэй болохыг хүсч байна, үрийнхээ ирээдүйд итгэж болох уу, ухамсартай эр хүн байна уу, эр хүн та аав болохдоо бэлэн байна уу, надад дэм болооч зэрэг энгийн л зүйлүүдийг олон нийтэд уриалжээ.

МЗХ энэ онд “Залуусаа Нэмье” уриан доор бүхий л үйл ажиллагагаа зохион байгуулж байгаа. Гуравдугаар сард “Итгэл Нэмье” аяныг өрнүүлж байгаа бөгөөд аяны хүрээнд эмэгтэйчүүддээ итгэх итгэлийг нь нэмэх зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Тайван жагсаалд залуу охид, бүсгүйчүүд, нийгэм, урлаг соёл, бизнесийн салбарт манлайлан ажиллаж байгаа 50 гаруй эмэгтэйчүүд оролцож, олон нийтэд дуу хоолойгоо хүргэлээ.

Уриалгууд
  1. Эрүүл хүүхэд хүсч байна
  2. Охиндоо хэрхэн ухамсар  суулгах вэ?
  3. Хүүгээ хэрхэн зөв бодолтой болгох вэ?
  4. Үрийнхээ ирээдүйд итгэж болох уу?
  5. Нийгэмдээ хэрхэн зөв хүн нэмэх вэ?
  6. Итгэл даах эр хүн байна уу?
  7. Эрийн бодол богино бол гэр бүл тогтох уу?
  8. Ухамсартай эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
  9. Монгол эр хүн олж өгөөч
  10. Аав болохдоо итгэлтэй байна уу?
  11. Удам сайнтай суумаар байна
  12. Эрчүүдээ долоон үеэ нэрлээч
  13. Хүү, охиндоо Монголоо тайлж чадах уу?
  14. Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин адил
  15. Амь шигээ хайрлаж чадах уу бүсгүй намайг
  16. Бид уйлсаар байх уу?
  17. Би төрмөөр байна
  18. Жаргал зовлонгоо хамдаа үүрнэ гэсэн яасан
  19. Би ажил хиймээр байна
  20. Залуу та төрдөө, удамдаа гэм хийгээгүй биз дээ
  21. Надад дэм болооч
  22. Нутагтаа сайхан амьдармаар байна
  23. Авъяасыг минь нээж өгөөч
  24. Би сайн ээж болмоор байна. Туслаач
  25. Эхнэр ч биш, авгай ч биш. Гэргий баймаар байна
  26. Би орлого олох хэрэгсэл биш
  27. Би мөнгөний машинтай суугаагүй
  28. Хүүхдээ ганцаараа өсгөмөөргүй байна
  29. Гэрийн эзэн байна уу?
  30. Улсын эзэн байна уу?
  31. Нутагт минь эзэн байна уу?
  32. Би Single ээж болмооргүй байна гэх мэт уриалгыг дэвшүүлжээ.




 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.