Салбар салбарын түүчээ эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлд ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын тэргүүлэгч эмэгтэйчүүдэд нийслэлийн удирдлагууд болон НИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг өглөө. Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон НИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд салбар салбарын тэргүүний ажилтнуудтай нийгэмд болон тэдний ажиллаж байгаа салбарт эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэйгээр ярилцсан юм. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан И.Цэрэндулам, Хот тохижилтын газарт тасралтгүй 33 жил ажиллаж байгаа Д.Баянжаргал, боловсролын салбарын тэргүүний ажилтан З.Болормаа, өндөр настан Ц.Цэрэнлхам, Соёл урлагын салбарын төлөөлөл болгож СТА Ч.Дэлгэрцэцэг, Цагдаагийн байгууллагад тасралтгүй 30 жил ажилласан, цагдаагийн хурандаа Д.Цэцэгмаа, цусны хүндэт донор Т.Алимаа, спортын салбарын төлөөлөл МУГТ, олимдийн наадмын мөнгөн медальт Д.Сумьяа, эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажилласан хүний их эмч Д.Ганцэцэг нар хүрэлцэн ирсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ болон НЗДТГ-аас санаачлан энэ жил анх удаа ажиллаж буй салбартаа түүчээ болж буй есөн эмэгтэйд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Салбар салбарын төлөөллүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна. Энэ арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.