Монголын уламжлалт урлагийг танилцуулав
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Монгол Улсаас БНКУ-д сууж байгаа ЭСЯ Гавана дахь дипломат корпусын хатагтай нарыг урьж, Монголын соёл урлагийг сурталчлах арга хэмжээ зохион байгуулав.

Кубын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Кубын улс түмнүүдтэй найрамдлаар харилцах нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч, Азийн хатагтай нарын нийгэмлэгийн удирдлага, түүнчлэн Гаванад суугаа Энэтхэг, Турк, Канад, ОХУ, Индонези, БНХАУ, Лаос зэрэг нийт 20 орчим орны Элчин сайд нарын гэргий, эмэгтэй дипломатчид Монгол Улсын ЭСЯ-ны урилгаар тус арга хэмжээнд оролцов.

Элчин сайдын гэргий, Хөгжим бүжгийн коллежийн профессор П. Доржпагам арга хэмжээний үеэр Монголын уламжлалт урлаг, ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус өв соёлын бүртгэлд орсон хөөмий, морин хуур, уртын дууны тухай видео танилцуулга хийж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н. Норовбанзад зэрэг Монголын нэрт соёл урлагийн төлөөлөгчдийн уртын дуу, морин хуур, хөөмийн бичлэгүүдээс зочдод сонирхуулав.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.