Монгол, Канадын дугуй ширээний уулзалт маргааш болно
Энэ сарын 09-ний өдөр Оттава хотод болох Монгол, Канадын дугуй ширээний долдугаар уулзалт болно. Дугуй ширээний уулзалтаар хоёр орны улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, уул уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг бүх салбарын хамтын ажиллагааг хэлэлцэн дүгнэж, харилцаагаа бодит боломжид түшиглэн тодорхой чиглэлд хөгжүүлэх талаар санал солилцох юм.

Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Дугуй ширээний 6 дугаар уулзалт 2015 оны аравдугаар сард  Улаанбаатар хотноо болж байв.

 Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөршүүдийн нэг Канад Улс нь  Монгол Улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ тэргүүлдэг орны нэг юм. Канад Улс хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг цөөн орны жагсаалтдаа Монгол Улсыг  2014 оноос багтаагаад байгаа болно.

 

П.ГОО
Олоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.