Ж.Насантогтох: Аавынхаа буян заяаг дааж явахсан гэж боддог доо
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” баярын арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд болж өнгөрсөн. Энэ үеэр Улс нийгэмдээ үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ олон сайхан үр хүүхэд төрүүлж өсгөсөн  Шатарбалын Цэрэнхүү,  Шагдарын Өлзийбаяр, Маамын Жавзмаа, Баатарын Аръяа, Туяагийн Цогмөнх, Гошошийн Кагазбек, Чимэддоржийн Цэрэнханд, Туулайн Наранцэцэг, Жамъянгийн Насантогтох нарын 9 ээжийг “Сайхан монгол ээж”-ээр нэрлэж өргөмжлөл олголоо.

“Сайхан монгол ээж” өргөмжлөлийг хүртсэн даян аварга Г.Өсөхбаярын ээж Ж.Насантогтохын сэтгэгдлийг сонслоо.

“Сайхан Монгол ээж” өргөмжлөлийн эзэн боллоо. Танд баяр хүргэе.


- Монголын бүх эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр энэ сайхан арга хэмжээг төр засгаас зохион байгуулж, өргөмжлөл гардуулсанд баяртай байна. Би улсдаа 26 жил ажилласан. Голдуу соёлын ажил эрхэлж байсан. Зургаан хүүхдийн ээж. Миний хүүхдүүд мэргэжил боловсролтой, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэж явна. Олон сайхан ээжүүдийг хүлээн авч, уулзалт зохион байгуулж байгаа нам засагтаа талархаж байгаагаа илэрхийлье.

- Таныг даян аваргын охин далай даян аваргын ээж хэмээн монгол түмэн хүндэлдэг. Энэ ч үүднээс танд “Сайхан Монгол ээж” өргөмжлөлийг хүртээсэн байх?

-Миний аав улсын Даян аварга Буур Жамъяан гэдэг хүн байсан. Хүн бүрт тохиохгүй хувь тавилан. Энэ сайхан нэр хүнд аавынхаа буян заяаг дааж явахсан гэж боддог доо.  Миний хоёр хүү бөхийн удмаа хадгалж яваа юм. Том хүү маань улсын дархан аварга, бага хүү маань улсын Харцага цолтой. Бөхийн дэвжээнд зодоглож, ард түмнээ баярлуулж явдагт эх хүнийхээ хувьд баяртай байдаг.

-Таны хувьд “Март-8”-ыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Хүүхдүүд маань ирж баярлуулдаг.
 
П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.