Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
“Бидний дэлхий, бидний ирээдүйд эмэгтэйчүүдийн оруулж буй гайхамшигтай хувь нэмрийг алдаршуулцгаая. “Хэн нэгнийг хүрч ирээд, таны өмнөөс ярих болов уу гэж бүү хүлээ. Дэлхийг өөрчилж чадах хүн бол та өөрөө юм.” – Малала Юсуфзай” гэх уриалгыг фэйсбүүк хуудаснаас дэвшүүлжээ. Учир нь өнөөдөр Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 106 жилийн ой тохиож байна.

Хамгийн анх 1911 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд хөдөлмөрлөх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэх мэт эрхийнхээ төлөө нэгдэж Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэж байжээ. Энэ өдрийг Германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилсан юм. Энэхүү анхны уулзалт баярт сая гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг.

Улмаар 1975 онд АНУ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг гуравдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх болжээ. Үүнээс хоёр жилийн дараа НҮБ-ийн Ерөнхий ассемблейгээс тус өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг зарлан тунхаглажээ.
Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Армен, Азербайжан, Беларус, Болгар, Вьетнам, Казакстан, Киргизстан, Македон, Молдав, Монгол, Орос, Тажикстан, Украйн, Узбекстан, Хятад зэрэг улс орон албан ёсоор тэмдэглэж байна.
Манай улсын хувьд энэ өдрийг 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.
Монголынхоо хатан сайхан ижий нар, хацар гоо охиддоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг Olloo.mn сайтан хамт олны зүгээс хүргэж хүргэж байна.
Данзанравжаа - Үлэмжийн чанар

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахархаад бахархаад ханашгүй
Баярыг улам арвитгана зээ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ
Учирмагч сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.