Улаанбаатарт 0 градус орчим байна
2017 оны 03дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр  хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 6-11 градус хүйтэн ,Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаанбайна.

УЛААНБААТАРХОТ:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос  секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.