Монголбанк 31.5 сая ам.доллар худалдаж авлаа
 Гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк  31.5 сая ам.долларыг 2467.55 төгрөгийн хаалтын ханшаар худалдаж авлаа.

Арилжаанд банкууд 2461.91 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 0.5 сая ам.доллар худалдан авах, 2467.29 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 41.3 сая ам.доллар худалдах, 354.24 төгрөгийн ханшаар 13.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.

Харин банкуудын 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн саналыг Төвбанк  биелүүлсэнгүй.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.