Буриад Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно

ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн XXII олон улсын тэмцээн энэ сарын 11-12-нд Улаан-Үд хотод болно. Энэ удаагийн Буриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд манай улсаас 70-аад хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ.

Монголын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Б.Батзориг, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, ОУХМ Ж.Чулуунбат, спортын мастер Ц.Баярсайхан, Ж.Дандар, Ц.Гантөгс, шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд нар ажиллана.

Буриадад зодоглох багийн бүрэлдэхүүн:

57 кг: Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ З.Занабазар, С.Батболд, спортын мастер А.Мөнх-Эрдэнэ, Б.Далайбаяр, Ц.Цогбадрах, Б.Төгс

61 кг: Гавьяат тамирчин Э.Ням-Очир, ОУХМ Б.Нэмэхбаяр, Т.Түвшинтулга, Б.Хаш-Эрдэнэ, Т.Тулга, спортын мастер Д.Балжинням, Г.Отгонбаатар, С.Билгүүн, Б.Гүндсамбуу, дэд мастер Ц.Цогхүү

65 кг: ОУХМ Б.Номин, Н.Лхамгармаа, Б.Батмагнай, спортын масер Г.Чойгожод, Ч.Жамсранжав, Б.Наранболд, Х.Хишигбат, Г.Ханбүргэд, дэд мастер А.Батдорж, О.Ганбаяр

70 кг: гавьяат тамирчин Г.Мандахнаран, спортын мастер Б.Нямдорж, Д.Хатанбаатар, Б.Цогтгэрэл, Б.Сүхбат, Н.Амарсайхан

76 кг: ОУХМ Д.Гомбодорж, Б.Анхбаяр, спортын мастер Б.Батсүх, Г.Төрболд, З.Сумъяабазар, Б.Отгонбаяр, Б.Бямбадорж, дэд мастер Ө.Элбэгбаяр

86 кг: ОУХМ О.Үйтүмэн, спортын мастер Б.Өлзийсайхан, Т.Мөнгөншагай, Г.Ганхуяг

97 кг: ОУХМ М.Билгүүтэй, Л.Төртогтох, спортын мастер Б.Одсүрэн, Ш.Пүрэвгарьд, дэд мастер Б.Бат-Эрдэнэ, О.Бат-Эрдэнэ

125 кг: ОУХМ Н.Золбоо, Д.Хүдэрбулга, спортын мастер М.Лхагвагэрэл, Э.Төгөлдөр, Ц.Мөнхбаяр

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн тэмцээнд Буриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд манай улсын бөхчүүд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • batsaikhan  2017-03-07 11:03:34
    mongoliin buh tamirchda amjilt huseed ene sariin 11 12 nd boloh temtseende sain oroltsood iree g. j yreey manai tamirchid goy shu