Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсгийн хуралдаан боллоо
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болсон байна.
Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийн санал бодлыг сонсож, судалгаа хийж буй юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан төлөөллөөс өгсөн мэдээллээр тус ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дүгнэлт боловсруулж, түүнийгээ УИХ-д оруулахаар ажиллаж байна. УИХ энэ асуудлыг ирэх дөрөвдүгээр сард багтаан хэлэлцэх төлөвтэй аж. Ингэхдээ иргэдийн дунд “Үндсэн хуулийн өөрчлөлт ийм асуудлын хүрээнд явах нь” гэдгийг зөвлөлдөх санал асуулга явуулна. Улмаар иргэдийн саналыг нэгтгэн УИХ-ын төвшинд тогтоолын төсөл боловсруулж, батлах чиг барьж байна.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.