Есөн ээжийг “Сайхан монгол ээж”-ээр нэрлэж, өргөмжлөл олголоо
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” баярын арга хэмжээ өнөөдөр (03.07) Төрийн ордонд боллоо.

Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Б.Ундармаа санаачилж Улсын Их Хурал, Засгийн газрын эмэгтэй гишүүд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ээжүүдэд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.



Дараа нь Есөн эрдэнийг бэлгэдэн Улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон үр хүүхэд төрүүлж өсгөсөн 9 ээжийг “Сайхан монгол ээж” хэмээн нэрлэн өргөмжлөл олгосон юм. Өргөмжлөлийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар гардуулан өгөв.


Баярын арга хэмжээнд оролцсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, З.Нарантуяа, Д.Сарангэрэл, Б.Ундармаа, УИХ-ын гишүүн асан Н.Гэрэлсүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны гранпри шагналт, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг нар оролцож нийт ээжүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.


УИХ-ын ХМОНХХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • b 2017-03-13 06:17:40
    undarmaa garxilsan nudtei sogtyy avgai chi mongol eejuudiig buu dugaarlaj saixan muuxaigaar ni yalgaad bai. eejuud buxen saixan. Chi bol ulaan banzal mal shunal...
  • эх хүн 2017-03-08 03:58:22
    Төр засаг энэ өдөр ингэж шоу хийх хэрэггүй.Та нар энэ өдөр 1000 эхчүүд,эмэгтэйчүүдийг ажлын байртай болгочихоод зарлаж байсан бол харин ажил байлаа.
  • zochin 2017-03-07 16:57:47
    IIM MAL SHIG YUM KHIIJI NAMYNKHAA NUKHDUUDIIN EEJI NARYG BUU YALGA , BUSAD NI MUU EEJI NARUUD UU?
  • dsn 2017-03-07 13:05:01
    mgl eejuud bugd saihan teneguud erguugee buu gaihuul, ingej durd toglood yahav! uunii orond ydarsan heden ohin ,ger buld tus boloochee maluudaa!