УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн IX хурал өчигдөр боллоо. Тус хурлаар УИХ, Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлэхээр болсон байна.

Улс орны эдийн засаг, нийгэм, цаг үеийн болон иргэд, хөдөлмөрчдийн амьжиргааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид гарч болох хүндрэл бэрхшээлийг тал бүрээс нь авч хэлэлцээд дараах шаардлагыг хүргүүлжээ.

1. Олон Улсын Валютын Сангийн зөвлөмжийн дагуу 2017 оны улсын төсөвт тодотгол хийж Нийгмийн даатгалын сан, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа дундаж болон дунджаас доош орлоготой иргэдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх.

2. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг оновчтой болгохын тулд төрийн захиргааны бүх шатны байгууллагын болон төсөвт байгууллагуудын зайлшгүй бус удирдлагын орон тоо, зардлыг нэн тэргүүнд хянан үзэх арга хэмжээ авах.

3. Иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангахын тулд зохистой ажлын байрыг олноор бий болгох, хамгаалахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, овочтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх.

4. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хариуцлагаа баталгаажуулж, Нийгмийн хамгааллын өмнө хүрсэн түвшинг дордуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

5. “Өргөтгөсөн эдийн засгийн хөтөлбөр” хэрэгжүүлэх үед гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, төрийн захиргааны болон төсвийн бүх шатны байгууллага, албан тушаалтны хууль биелүүлж хэрэгжүүлэх үүрэг хариуцлагад тавих хяналтыг эрс чангатгах.

Дээр дурдагдсан шаардлагын хүрээнд гурван талын зөвлөлдөх уулзалтыг гуравдугаар сарын 10-нд хийх санал гаргажээ.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hudslchuud 2017-03-07 17:32:53
    Ene uildverchin gej zasgiin gazriin uvurt orchood uy ch hiihgui baigaa garuud shuu
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayar 2017-03-07 10:06:08
    Tetgevriin nasiig hoishluulahgui bhiig shaardaachee nasaaraa tatvar tulchuud tuuniigee gants jil edleed l uheh bolj bna sh dee
    202.9.40.144
    Мэдэгдсэн Хариулах