ХЭҮК: “Дүнжингарав” уралдааны үеэр хүүхдүүд олноороо бэртсэнд харамсаж байна
Өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдааны талаар иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандсаар байна. Өвлийн улиралд морин уралдаан зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэний дагуу уралдаанууд зохион байгуулагдахгүй болсон.

Гэсэн хэдий ч урин цаг болоогүй байхад цагаан сарын дараахантай хаврын хэмээх тодотголтой уралдаанууд зохион байгуулагдаж эхэлсэн. Энэ жилийн хувьд “Дүнжингарав” уралдаанаар эхэлсэн билээ. Харин энэ үеэр хэд хэдэн хүүхэд морьноосоо унасан нь  иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлээд байна. Гэсэн хэдий ч зохион байгуулагчдын  зүгээс арваад хүүхэд морьноосоо унасан ч  бэртэл, гэмтэл аваагүй нэг хүүхэд хөнгөн эртсэн хэмээн мэдээлсэн билээ.
 
Тэгвэл  морин уралдаанд хяналт тавьж оролцдог ХЭҮК-оос үүний эсрэг мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд дурдсанаар олон тооны хүүхэд уг уралдааны үеэр морьноосоо унаж, бэртэл гэмтэл авсан байна. Тодруулбал “Хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлдээ тусган оруулж байсан билээ.

Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл, хаврын (хүйтний улиралд) уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай Засгийн газраас шийдвэр гаргуулахгүй байхыг хүсэж Монгол Улсын ерөнхий сайдын нэр дээр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Зөвлөмж хүргүүлсэн юм.
 
Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолоор хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэр гаргасан болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 3–ны өдрийн шийдвэрээр Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хэсэгчилэн түдгэлзүүлсэн боловч Засгийн газар, Монголын морин спорт, уяачдын холбоо шүүхийн шийдвэрийг үл биелүүлж хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсан бөгөөд уралдааны үеэр олон хүүхэд морьноос унасан, хүүхэд гэмтэл бэртэл авсан тохиолдол гарсанд Комисс маш их харамсаж байна.

Комисс тус уралдааны явцад хяналт тавьж ажиллах байсан боловч Засгийн газрын тогтоолыг хэсэгчилэн түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан тул Засгийн газар шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж биелүүлнэ гэж найдаж байлаа” хэмээн  мэдэгдэлд бичжээ.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dsn 2017-03-12 02:52:04
    zailuul haramsal ilerhiileh baiguullaga baigaa n ovoo shuudee ,tehgui bol oriloo bymadorj yu hiih yum? habiin ovood hog tuuj chadah bishdee.
  • Би 2017-03-10 10:18:23
    Тийм линкүүд эсэргүүцээд байсан юм бол уралдах зам дээр нь хаалт тавихгүй яасан юм бэ. Худлаа ажил хийсэн болж харагдах гэж жүжиг тавиад байх юм. Намын дарга нь...
  • Зочин 2017-03-09 06:03:44
    Хэдэн морины евчтэй баян таргвн гахайнууд хуухдуудээр тоглосоор байх уу? Морины эзэд еерсдее морио унаж уралдах журам гаргавал яасан юм бэ?
  • Балдан 2017-03-09 04:43:23
    Хүүхдийн эрх зөрчигдөж байхад ХЭҮК харамсаад л болоо юу? Амьдрал хэцүүхэн айлын хүүхдүүдүүдийн амь нас, эрүүл мэнд энэ өгүүлбэрээр шийдвэрлэгдээд л өнгөрнө
  • guie mun 2017-03-08 19:39:50
    unaach huuhdiin nasiig 18 bolgoldoo lalruudaa
  • Зочин 2017-03-08 14:55:32
    Пизда бяамбадоржоо харамсаад бэртсэн хуухдууд эруугийнхэн болохууу
  • dorj 2017-03-08 11:23:13
    xyyli zurthuud baidag darga nar odoo bvr shvvxiig tooxoo bailaa daa MAN araich dee
  • зочин  2017-03-08 07:34:03
    энэ байгуулага ер нь харамсаж байна гээд л суугаад байхаар хүний эрх зөрчигдөөд байхад доривтой юм хийж болдоггүй юм уу ядахнаа хууль тэгш мөрдүүлэх тал байхгүй...
  • Зочин 2017-03-08 00:25:08
    Хэн ч хуулийн өмнө адилхан гээ бз
  • Jo 2017-03-07 16:21:38
    Buh uraldaj bgaa moridiig tavij ogoh n zov baihaa.garaan deer l huuhduud oichood bgaa.boon bish mash tarsan zaitai garaanaas gargaad tsuvraad neg zamruugaa oroh...
  • зочиг 2017-03-07 16:05:42
    Бямбадорж гэртээ зурагт байхгүй ээ
  • zochin 2017-03-07 14:15:32
    ene mie enkhbold , sergelen naryn khuukhduud etseg narynkhaa layg uurne dee
  • Зочин 2017-03-07 13:31:01
    Дээр сууж байгаа амьтас хууль шүүхиыг үл тоож дорожилчихоод ард түмнээ хууль биелүүл гэж хэлээд үзээрэй та нар
  • ! 2017-03-07 13:12:59
    Бүх хохирлыг Уаячдын Холбоо нөхөн төлөх ёстой!!! Шүүхэд өг!!!
  • Боб 2017-03-07 12:52:00
    7сарын1нд худлаа шаадаг балай авгай хэвээрээ биздээ.
  • Зочин 2017-03-07 11:57:56
    Хуучин коммунистууд Хүний эрхийн Комиссын дарга болохоор яаж хүний эрх хангагдах вэ дээ.
  • Dornodoos Amar 2017-03-07 10:48:48
    Byambadorj guai AJIAA HIIGEECH EE, O'OR AJILTAN baidagguyi yum uu. hedii boltol hundetgeltei handana geed suuh be. hugatsaagaa helee ch. . .
  • Mongol er 2017-03-07 10:17:19
    Mongold huuli gej guuli boljee. Oyun uhaanii homsdoltoi ulsiig tolgoidoo gargahaar argagui yumdaa.
  • иргэн 2017-03-07 10:05:41
    Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах бус ёсчлон биелүүлэх бус уу.
    103.9.90.50
    Мэдэгдсэн Хариулах