Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацааг үдэж байна. Хуулийн дагуу иргэн, ААН-үүд үйлчлүүлэгчдээ НӨАТ тооцсон шинэ стандарт бүхий баримт хэвлэн өгөх учиртай. Гэвч уг хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа ААН-үүд нэлээдгүй бий. Тэр дундаа орон нутагт хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгаа аж.
Тухайлбал Дундговь аймагт гэхэд үйлчлүүлэгчдэдээ НӨАТ-ын баримт өгч байгаа 196 аж, ахуй нэгж, хоёр иргэн байгаа юм байна. Гэтэл тус аймагт баримт өгөх ёстой 1000 хол давсан ААН байгаатай харьцуулахад ихээхэн чамлалттай тоо юм. Эдгээр ААН-үүдэд НӨАТ- ын баримт хэвлэж өгдөг болохыг удаа дараа шаардаж байгаа ч хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа аж.
Иймээс нэгэнт хууль хэрэгжүүлэхгүй байгаад нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, улмаар хууль хэрэгжүүлэхтэй холбоотой холбогдох албан хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан байгаа гэдгийг албаны хүн мэдээллээ.

Б.Сансар
olloo.mn