Нефтийн үйлдвэр барих ажлыг хэзээ эхлүүлэх вэ
Одоогоор 20 гаруй жилийн өмнө Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Дорнодын талаас ундарсан газрын тосоор энгэрээ мялааж байв.  Гэвч монголчууд бид нефтийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах, аюулгүй байдлаа баталгаажуулах тухай мөрөөдлөө тээсээр өнөөдрийн хүрээд байна. Монголчуудын хувьд хүлээлт үүсгэж удаан хугацааны турш яригдсан зүйл бол нефть боловсруулах үйлдвэр.

Хамгийн сүүлд өнгөрсөн парламентийн үед алдарт Самурай, Чингис бондыг босгох үед бизнес эрхлэгчдийн зүгээс нефть боловсруулах үйлдвэртэй болох санал санаачлагыг дэвшүүлж байсан. Гэвч эрх баригчид үүнийг дэмжээгүй. Бидэнд боломж байгаа ч түүнийг ашиглахыг хүсдэггүй. Манай улс нефтийн бүтээгдэхүүнийхээ 98 хувийг ОХУ-аас авдаг. Мөн Монгол Улсын импортоор авдаг бараа бүтээгдэхүүний 50-60 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг. Өөрөөр хэлбэл хамгийн их валют зарцуулдаг зүйл бол нефтийн бүтээгдэхүүн гэсэн үг.  Энэ нь валютын хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэх гол шалтгааны эх үүсвэр болж байгаа гэдэгтэй маргах хүн үгүй биз.  Тиймээс энэ байдлаас гарах арга зам бол нефть боловсруулах үйлдвэр. Саяхан Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.долларын зээлийг газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдсэн . Тодруулбал, Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон.

Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байна. Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4.5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Төсөл хэрэгжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой. 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр валютын орлого нэмэгдэн, макро эдийн засгийн тэнцвэр хангагдаж, мөнгөний бодлогын орой зай нэмэгдэнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт 1 тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ. Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох юм. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, химий-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж салбарын яам тодорхойлсон.

Харин одоо үүнийг “Мэргэжил”-ийн Засгийн газар ажил хэрэг болгох үлдээд байна. Албан эх сурвалжууд нефть боловсруулах үйлдвэр энэ хавраас баригдаж эхлэх тухай мэдээлэл өгсөн. Гэвч яг одоогоор энэ ажлыг эхлүүлсэн эхлүүлэх талаарх чимээ алга байна.
 
П.ГОО
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • User 2017-03-08 06:48:34
    Импортлосон нефть нь экспортлосонтойгоо тэнцдэг ийм тэнэг улс Монголоос минь өөр байдаг боловуу
  • zochin 2017-03-08 04:56:06
    barih geseer btal tamsagiin nitfiig hujaa nar zuuguud duuslaa
  • boss 2017-03-07 13:11:07
    хэзээ ч баригдахгүй ээ, лав л 20-30 жил болно
  • ЗОЧИН 2017-03-07 13:09:18
    ӨНӨӨ ЦАГТ энэ ажлыг төр засгаас бодитоор санхүүжүлж буюу зээлийн батагаа гаргаж хэрэгжихүүлэх нөөц бололцоо байхгүй болов уу??? КОНЦЕССЭЭР ЯАДАГБОЛ
  • !! 2017-03-07 10:15:57
    MAN medehguiee eneiig albaar bariulahgui baih zorilgotoi MAFIA baigaa gehdee TOR tomor nuuree haruulaad Neftiin uildwer bariwal ih sain bainasanj
  • зочин 2017-03-07 09:06:06
    Нээрээ энэ үйлдвэрийг барчихдаг юм бол дахиад МАН-ыг 20 онд сонгоё,
  • zorig 2017-03-07 06:22:02
    Eniig hiij chadsan eronhii saidig yeiin yedee dahin shutie.
  • сонгогч 2017-03-07 05:49:51
    Наад үйлдвэрээ барьчих. Танай намыг дахин сонгоё
  • Петро 2017-03-07 05:32:18
    Импортлогчид хор найруулж, хорлосоор 20 жил болж байна. Зарим нь гишүүн, сайд болчихсон болохоор энэ ажил бүтэхгүй ээ.
  • НАМЖИМ 2017-03-07 04:24:24
    УУЛ НЬ НАМЖИМ ӨВӨӨ НЕФТЬ БОЛОВСРУУЛНА ГЭЭД ТУУЗ ХААЧЛААД ЯПОНУУДЫГ ГОШГОРУУЛЖ ХЭД ГУРЬАН ЮМ ХУССАН БҮР НАМЖИМ БОЛСОН ОДОО БАС ХЭН НЬ ШОУДААД НАМЖИМ ЮМ БОЛ
  • ЗОЧИН 2017-03-07 02:49:48
    МАФИЙНХАН Л ШИЙДНЭ ШҮҮ ДЭЭ. МАНАЙ НЕФЬТИЙН КОМПАНИУД МЭДДЭГ БОЛОХООС ТӨР ЗАСАГ ТЭДНИЙ ХАРЦААР АЖЛАА ХИЙНЭ. ЕР НЬ ТӨРИЙН АЖИЛ ХУВИЙН КОМПАНИУДЫН УДИРДЛАГА ДОР БА...