"Ноён уул”-ын орчимд олборлолт хийхийг эсэргүүцсэн иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл өдгөө шүүхийн шатанд очоод байгаа билээ.
Тодруулбал "Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс Ноён ууланд олборлолт явуулах гэж буй "Сентерра Гоулд" компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулах хүсэлт гаргасны дагуу нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр болсо. Улмаар шүүх хурал 5-6 цаг үргэлжилсний эцэст анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Өнгөрсөн онд болсон анхан шатны шүүхээс “Сентерра Гоулд” компанийг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоох хүртэл “Ноён уул”-нд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон билээ.
Тэгвэл өнөөдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 7-ны 11.00 цагт Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал болохоор тов гарчээ. Олон удаа хойшилсон шүүх хуралд Засгийн газрыг гуравдагч этгээдээр оруулах хүсэлтэй байгаа аж.
Ноён уулын баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон байдаг. Гэтэл ашиглалтын дөрвөн лиценз нь “Сентерра Гоулд” ХХК- эзэмшдэг. Харин энэ лицензийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа.
Уг хэрэгт хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газар оролцоно.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn