Тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг 82 компанийн эрхийг түдгэлзүүлжээ
Төмөр замын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх аж ахуйн нэгж, байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд Зам, тээврийн хөгжлийн яамнаас хяналт шалгалт хийж эхэллээ. Шалгалтаар тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг 82 компанийн эрхийг түдгэлзүүлсэн байна.

Иймд Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны гэрчилгээний эрхийг түдгэлзүүлсэн дараах нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллага Зам, тээврийн хөгжлийн яамны 109 тоот өрөөнд энэ сарын 17-ны дотор хандаж хяналт шалгалтад хамрагдахыг зарлаад байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас буюу Холбогдох утас 21243404, 62263195 дугаарын утсаар лавлах боломжтой.




Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.