Орон нутгийн сурагчид  пүрэв гарагт хичээллэж эхэлнэ
Энэ жилийн цагаан сарын шинийн 1 хоёрдугаар сарын 27-ны даваа гаригт тохиосон билээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 4.1.3-т зааснаар Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий. Энэ дагуу хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд бүх нийтээр амарч, шинийн 4-ний өдөр буюу гуравдугаар сарын 2-ны пүрэв гаригт ажилдаа ороод байгаа. 

Харин сурагчдын амралтын тухайд хот, хөдөөгийнхөн ялгаатай амарч байгаа. Тодруулбал хотын хүүхдүүдийн хувьд шинийн 1-3-ны өдрүүдэд амарсан бол аймаг, сумын сурагчид цагаан сараар долоо хоног амарч байгаа юм. Өөрөөр хэлбэл хөдөөгийн сурагчдын цагаан сарын амралт өдгөө дуусаагүй байгаа бөгөөд ирэх пүрэв гарагаас буюу энэ сарын 9-ний өдрөөс хичээлдээ орох юм байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.