Монгол иргэд “дүрвэж” байна

Солонгосыг зорих монголчуудын тоо буурахгүй байна. Үүнийг тус улсад гэрээгээр ажиллахыг хүсэгчдийн бүртгэлээс харж болно. Учир нь өчигдөр орон даяар БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл эхэлсэн. Энэ удаагийн шалгалтад 8000 иргэнийг бүртгэх бөгөөд үүнээс нийт авах 200 онооноос хамгийн өндөр оноотой эхний 1500 хүнийг тэнцсэнд тооцно. Үндсэндээ солонгосыг зорих нэг даваагаа давлаа гэсэн үг. Гэхдээ иргэд тэнцсэн байх учиртай онооны босго учраас зөвхөн  Солонгос хэлтэй, шалгалтад сайтар бэлдсэн хүмүүс бүртгүүлэхийг албаныхан зөвлөж байгаа юм.
 
Учир нь БНСУ-д хөдөлмерийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд тус улсын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад заавал тэнцсэн байх шаардлагатай байдаг. Тухайн яам энэхүү шалгалтыг манай улсад 13 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр шалгалтад бүртгүүлэх болон тэнцүүлэх иргэдийн тоог харилцан адилгүй тогтоодог. Үүнийгээ тус улсыг зорих монголчуудын урсгалтай холбон тайлбарладаг. Харин монголчуудын хувьд эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадны улс, орнуудад ажиллахыг эрмэлздэг ажээ.
 
Бид энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”- аа бэлтгэхээр Нийслэлийн Сүхбаатар болох Баянзүрх дүүргүүдэд бүртгэл явагдаж буй байршлуудыг зорьлоо.
 

ЦАХИМААР БҮРТГЭСЭН БОЛ АЧААЛАЛ ҮҮСЭХГҮЙ


Сүхбаатар дүүргийн иргэдийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн байрандаа бүртгэж байгаа аж. Үдийн 14:00 цагийн орчимд тус газарт очиход 200 гаруй хүн дугаарлаж байсан бөгөөд тэдний өмнө эхний 100 гаруй нь бүртгүүлсэн байв. Гэхдээ бүртгүүлсэн иргэдийн хувьд урд өдрийн 22:00 цагаас эхлэн дугаарласан гэнэ. Харин үдэд бүртгүүлэхээр дугаар нь дөхсөн иргэд 03:00 цагийн үед очжээ.
 
Зарим иргэн хэлэхдээ “Монголд ажил бараг олдоггүй. Олоод хийхээр цалин цагтаа буудаггүй” гэж хэлсэн. Иргэд гадны оронд очиж ажил хийх гэж өдөр, шөнө өглөө, үдэшгүй дугаарлаж байна. Энэ нь Монголд ажиллаж амьдрах нөхцөл улам л дордсоор байгааг илэрхийлж байгаа хэрэг. Үндсэндээ Монгол Улсын иргэд дүрвэж байна гэж хэлэхэд хилсдэхээргүй болжээ.
 
Энд цугласан иргэдийн хувьд Солонгост оччихвол болох юм шиг санаж өндөр цалин, санаа амар амьдрал мөрөөдсөн залуус зуу зуугаараа дугаарлах ажээ. Үүдэнд нь цугласан 200 гаруй иргэний дийлэнх нь 20-30 орчмын идэр насныхан бөгөөд цагдаагийн гурван алба хаагч нар зохицуулалт хийж байлаа. Ингэж зохицуулалт хийхгүй бол иргэд дугаарлалтаас болж бөөн үймээн дэгдээж, байгууллагынх нь хашааг нураахаас эхлээд хүндрэлтэй байдал үүсгэдэг аж.
 
Гадаа дугаарлаж буй иргэд өнөөдөр /өчигдөр/ бүртгүүлж амжихгүй. Тиймээс шөнө эндээ дугаарлаж хонох байх гэж хэмээн ярив. Дарааллаа хүлээн зогсож буй Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Аззаяа “Шөнийн 03:00 цагаас эхэлж дарааллаа манаж хоносон. Одоо 14:00 цаг болоход орох дөхөж байна. Шөнө ойролцоогоор 100 гаруй хүн хоносон байх шүү. Иргэд их зохион байгуулалттай дугаарлаж байна. Шөнө ирсэн иргэд бүртгэлийн дэвтэр гаргаж нэр, утасны
дугаараа бичүүлээд зохицуулалт хийж байгаа цагдаад өгсөн. Тэгэхгүй бол бүгдээрээ гадаа байгаад байвал хүйтэнд хөлдөхөөс наахнуур юм болно. Тиймээс л цагдаад бүртгэлийн нэрээ өгч, өөрсдөө ойр орчмын орцонд жаахан дулаацаж байсаар ажил цуглах цагтай золголоо. Одоо шөнө бичсэн нэрийн дарааллаараа орж байгаа. Өглөөнөөс хойш 100 гаруй хүн бүртгүүлээд гарсан. Бүртгэлээ их удаан хийж байгаад сэтгэл дундуур байна. Уг нь цахимаар бүртгээд энд ирж баталгаажуулаад явсан бол илүү хурдан шуурхай байх байсан гэж бодож байна” гэлээ.
 
Түүнээс энэ хэлний шалгалтын талаар асуухад “Азаа үзсэн хэрэг л дээ. Солонгос хэлний цагаан толгойн үсэгнээс өөр юм мэдэхгүй. Одоо сургалтад суух л байх” гэсэн хариуг өгсөн юм. Тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны дарга Н.Ууганбаяр “Манай дүүрэг 500 иргэн бүртгэх ёстой. Одоогийн байдлаар 120 гаруй иргэнийг бүртгээд байна. Энэ байдлаар орой гэхэд 200 хүн бүртгэх байх. Өглөө 09:00 цагаас эхэлсэн ч бүртгүүлэх иргэдийн тоо их байгаа учир уртасгасан цагаар ажиллаж байна. Үдийн цайны цагаар завсарлахгүй ажилласан. Орой 18:00 цаг хүртэл ажиллах бодолтой байгаа. Гурван өдрийн хугацаанд бүртгэх бөгөөд 8-ны өдөр бүх нийтийн амралтын өдөр тул бүртгэхгүй” гэв.


 

ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЖ БАЙВАЛ ХОНОХ ЭНҮҮХЭНД

 
Баянзүрх дүүргийн иргэдийг Халамж үйлчилгээний хэлтэстээ бус Ерөнхий боловсролын 44 дүгээр сургууль дээр бүртгэж байгаа аж. Гадаа дугаарлах иргэд мөн л шөнө хонож дугаарласан, одоо л орох гэж байна гэсээр угтав. Цагдаагийн 6-7 албан хаагч иргэдийг зохицуулж цөөн цөөнөөр дотогш нэвтрүүлж байв. Энд байдал Сүхбаатар дүүргийнхээс өөр байсан. Иргэд татсан олсны ард эгнэн зогсож урдуур орохоор дайрвал хэрүүл шуугиан болох аж.
Харин нэг эмэгтэй цагдаатай уулзаад нэлээд удаан ярьснаа буцав. Түүнтэй хэсэг хором хөөрөлдлөө.
 
-Та хэдэн цагт ирсэн бэ?
 
-Өглөө 08:00 цагт ирсэн. Өдөржин энд зогслоо. Сая цагдаагаас урдуур оруулаад өгөхийг гуйсан чинь бусад иргэд ч гэсэн хонон өнжин дугаарлаж байна гээд нүүр өгсөнгүй.
 
-Та ч өнөөдөр бүртгүүлж амжихгүй нь дээ?
 
-Энэ олон хүн нэг цагийн дотор бүртгүүлж дуусна гэж юу байх вэ. Шөнө эндээ хонохоос өөр арга алга.
 
-Яагаад шалгалтад бүртгүүлж байгаа вэ? Солонгос хэл сайн мэддэг юм уу?
 
-Анхан шатны мэдлэгтэй. Шалгалтаа өгөх хүртлээ сургалтад сууна даа.
 
-Монголдоо ажиллаж болохгүй нь үү?

-Би ажил хийдэг. Гэхдээ ажлынхаа хажуугаар ингээд л явж байна. Тэнцчих ч юм билүү.
 
Бидний хооронд ердөө л ийм яриа болсон бөгөөд тэрбээр буцаад дугаартаа орохоор олсон доогуураа шургаж одсон.
 
Уг нь тус хэлтсийн таван бүртгэгч ажиллаж 16:00 цагийн байдлаар 400 иргэн бүртгэсэн гэнэ. Уг нь тэд 1400 хүн л бүртгэх аж. Харамсалтай нь бүртгэлийн тоо хязгаартай, иргэдийг бүртгэж байгаа боловч гадаа нь зогсох хүмүүс дундрах биш харин ч ундарсаар л байв. Дугаарлах иргэдэд аарц, халуун цай зарах сэргэлэн бизнес ч энд өрнөнө. Бас болоогүй ээ 8000 иргэн хамрагдах сүр дуулиант шалталтад бэлтгэнэ гэсэн Солонгос хэлний сургалтын төв сурталчилгааныхаа хуудсыг тарааж байгаатай ч таарав. Энд дугаарлаж байгаад бүртгүүлчих юм шиг сэтгэж, шөнө, өдөргүй төмөр хашааны багана налан зогсох зуу, зуун залуусыг харахад бас л эмзэглэмээр.

 

ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН НЬ СОЛОНГОСТ АЖИЛЛАХ НЬ БАТАЛГАА БИШ


Хэлний шалгалтад тэнцэх нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэх зөвхөн нэг шалгуур. Гэтэл бүртгүүлэх гээд хонон өнжин дугаарлах иргэд энэ нь Солонгост ажиллах баталгаа болохгүйг ойлгохгүй байгаа бололтой. Өнгөрсөн жил шалгалтад тэнцсэн иргэдээс Солонгосоос ажлын санал ирэлгүй өнөөг хүртэл хүлээгдэж байгаа аж.
 
Энэ жил бүртгүүлэхээр очиж буй хүн бүр шалгалтын хураамж болох 24 ам.доллартай тэнцэх төгрөгийг тушаасан баримтаа заавал авчирна. Өөрөөр хэлбэл, 59304 төгрөгийн хураамжийг төлж шалгалтаа өгнө гэсэн үг. Дээрээс нь хэлний мэдлэггүй иргэд Солонгос хэлний сургалтад нэг cap суух төлбөр хамгийн багадаа 100 мянган төгрөг байгаа гэж үзвэл 160 мянган төгрөгийг өлхөн зарцуулах нь. Тэглээ ч эхний 1500-д багтах эсэх нь үнэхээр л тэр өдрийн тэнгэр мэдсэн хэрэг. Нэг хүнээс 24 ам.доллар гэж бодохоор 8000 иргэнээс 192 мянган ам.доллар буюу одоогийн 2468 төгрөгөөр бодоход 474 гаруй сая төгрөг болж байна. Энэ мэдээж бүртгэл болоод шалгалтын үйл ажиллагаатай холбоотой зардал гэнэ.
 
Юутай ч энэ жил иргэдэд хүндрэл үүсгэхгүйн тулд цагдаагийн тодорхойлолт болон бусад баримт шаардахгүй. Гэхдээ худал мэдүүлснээс үүсэх зардал, хохирлыг иргэн өөрөө хариуцана. Шалгалтын бүртгэл өнөөдөр үргэлжилж, маргааш бүх нийтийн амралтын өдөр учраас өнжөөд, 9-нд бүртгэх юм.
 
Бүртгэлд Солонгос улсад ажиллах хүсэлтэй 1977 оны гуравдугаар сарын 7-ноос 1999 оны гуравдугаар сарын 6-ны өдөр төрсөн иргэд бүртгүүлэх боломжтой. Хорих ял эсвэл түүнээс хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх гэсэн шаардлагыг тавьж байгаа гэнэ.
 
Бүртгүүлэхээр ирэхдээ:
 

  • Бүртгэлийн маягт \Бүртгэл явагдах газраас иргэдэд үнэгүй олгоно\ Бүртгэлийн маягтыг англи хэл дээр гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт,
  • 3.5 х 4.5 см хэмжээтэй хоёр хувь өнгөт цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх),
  • Шалгалтын хураамж болох 24 ам.доллартой тэнцэх  төгрөгийн Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авчирна.
 

(Баримтын эх хувийг авчрах ба хуулбар авахгүй) Төлбөрийг зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд төлнө.
 
Шалгалтын хуваарийг энэ сарын 27-ны өдөр Хөдөлмөр, Халамж үйлчилгээний ерөнхий газрын hudulmur-halamj.gov.mn сайтаар зарлах ажээ.

Өглөөний сонин
Э.Янжмаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gangaa 2017-03-11 13:12:34
    Muu turin gai odoo yahav uursduu songoson songolt xoxi n
  • Уугуул 2017-03-10 17:34:40
    Арга учраа олохгүй байгаа хөдөөнийхөн бол явах л хэрэгтэй штэ.Харин 90-д оноос эхлэн явсан түрүүчийн нөхдүүд ирэх ёстой.
  • хэхэхэ 2017-03-08 21:49:03
    Буруу хүмүүсийг сонгуулиар сонгож гаргасныхаа горыг амсацгаа. Тэрбумтан баячууд та нарын төлөөлөл болж чадах уу?
  • А 2017-03-08 17:12:10
    АНы уед Монголчууд гадаадруу дурэвдэг нь тогтмол узэгдэл болсон. 2010-2012 МАНы уед олон гэр бул гадаадаас Монголруугаа буцсан
  • baagii 2017-03-08 10:30:41
    Ene bol emegnel MAN AN gesen 2deermiin bvlegleld deeremdvvleed eh ornoosoo dvrvej bna
  • Nunen 2017-03-08 09:10:35
    Zuv shd. Soliotoi humuus dund hogon deer amodarch zuderch bdnaas gadaadad ochij yadaj boolyn ajil hiij uuriigoo hugjuulsen n deer. Yav yav.
  • dsn 2017-03-08 06:16:05
    saihan zaluusaa zolij baihad uls maani yaj hugjin tsegtsreh vee? hogiin shunaltanguud suiruulj duuslaadaa!
  • зочин 2017-03-07 18:22:15
    Эдийн засаг хямралтай үед нэг хэсэг нь яваад амьдралаа дээшлүүлээд ирхэд юу нь болохгүй байгаа юм.Улсад ч хэрэгтэй
  • Nyamdorj 2017-03-07 12:45:30
    Ene ergui huduunii haltaruudiin bichij bgaa comment uudiig haraad bgaarai xaxaxa
  • Hezyy bolood l Mongolchyyd maani gadagsa 2017-03-07 09:59:33
    Mongoliin toriin gydamsig gej tom aldaa bna?uund Mongol hyn emzeglehiin ikheer haramsaj syyna daa!!Gadaadryy hamag baidag mongolchyyd aa gargachihaad ergyyleed ...
  • Shudrga zuilbhgui bolhoor yvaj bna end a 2017-03-07 09:38:54
    Noshoo
  • bu 2017-03-07 06:47:22
    mpngold in ajiluulachee hamgiin saihan zaluus in yavaad duuslaa. nohon toljilt enee teree algaa boliochee
  • НОВШ ГЭЖ 2017-03-07 04:31:54
    ЭЛБЭГЭЭ ХАР ТАМХИЙГ ХАЗААРЛАЖ ЗОГСООЖ ЧАДСАНГҮЙ, АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОСОНГҮЙ, СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ НӨХЦЛИЙГ НЬ БҮРДҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР ХУРУУГАА Ч ХӨДӨЛГӨСӨНГҮЙ
  • ХАЙРАН, ХАЙРАН 2017-03-07 04:28:37
    ХАМГИЙН ЭРҮҮЛ, ИДЭР НАСНЫ ЗАЛУУСЫНХАА ХАМАГ ХӨЛС, ХҮЧИЙГ НЬ ГАДНЫХАНД СОРУУЛААД ЭЦЭСТ НЬ ХЭДХЭН ТӨГРӨГТЭЙ, БИЕ НЬ ӨВЧТЭЙ БОЛГООД БУЦААЖ АВНА. ХАЙРАН, ХАЙРАН
  • Elbegee pizdaa 2017-03-07 03:41:38
    Elbegee oligtoi bsan bol Mongolchuud ingej bool bolj ybhuu???!!!!
  • АН-н гайгаар хайран 4 жил  2017-03-07 03:26:56
    Хайран 4 жил алдлаа. Бас Элбэгдорж гэж алуурчин ерөнхийлөгч болж хайран 8 жил Монгол улсын хөгжлөөс хойш зулгаалаа. Төр хүнээ ажилтай орлоготой болгож чадахгүй ...
  • г 2017-03-07 03:05:58
    Золжаргал новш монгол төгрөгийг үнэгүйдүлснээс болж байгаа юм.
  • ЗОЧИН 2017-03-07 02:52:52
    ЭЛБЭГЭЭ МОНГОЛДОО ИР ГЭЭД БАЙГАА Ш ДЭЭ. ИРЭЭД ГУЙЛГАЧИН БОЛНО ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ. БҮҮ ИРЭЭРЭЙ. ТЭНДЭЭ Л БАЙЦГАА. ХУЛГАЙЧУУД ЗАЙЛСАН ЦАГТ ИРЦГЭЭ.
  • Bi 2017-03-07 02:35:25
    Газар доороо өчнөөн баялагтай улс байж ухаан муутай шуналтай эрх баригчдаасаа болж туйлын ядуу амьдарч байгаа учраас хүний нутагт боолын ажил хийхээр зүтгэж бна...
  • Eee 2017-03-07 02:23:58
    20 myagan dollar oloh geed 40 myagan dollariin eruul mendee aldana shuu dee! Zaluusaa
  • Ийм байдалд хүргэсэн 2017-03-07 01:40:04
    Хэний гавьяа вэ???
    • өабабөжсссяйыыёыёбөбөйуөыбсчё 2017-03-07 13:40:58
      манай эрхэм улстөрчдийн гавъяа, мөн нам гэдэг сайхан нэртэй мафиудын гавъяа
    • Lalaruud 2017-03-07 09:39:50
      Lalaruudiig zaatslah heregtei
  • Болдоо 2017-03-07 01:37:34
    Татвар нэмэгдэх сургаар салбар салбарын толгой мэргэжилтнүүд гадаадаас ирэх саналуудыг хүлээн аваад эхэллээ.
    • Irgen  2017-03-08 03:32:33
      End bichigdsen commentuudiig harhaar biegui bolno l gehiin, delhiin haanch yamarch uls orond humuus ingej l hodolmorloj amidardag shu dee solongoschuud ch
      • Irgen 2017-03-08 03:34:10
        Yalgaagui bugd l yag adilhan hodolmorloj amidral ahui ger bul ur huuhdee tejeej bna, manaihan yum uzej ajilaj surch aj amidralaa deeshluulj bna uund buruu zuil
        • Irgen  2017-03-08 03:35:14
          Ogt baihgui shu, gagtshuu ene olon saihan zaluuchuud mongoldoo ajilaj hodolmorloj hangalttau tsalin hols avaad ter n hureltsdeg baisan medeej hichneen saihan
          • Irgen  2017-03-08 03:37:27
            Harin ch end ajilaad hodolmor surch, mongoo huraaj,naana daj mongoloosoo iluu eruul hoolloh baih shu manaihan l gej ooh tosondoo barigdsan nohduud l haanch
            • Irgen 2017-03-08 03:39:50
              Guzee gedesee unjuulsan nohduud l yalgarna gej chihteihen, manaihnii naslalt hir bilee solongosuudiin naslalt hed bilee ingeed bodhod l oilgomjtoi
              • Irgen  2017-03-08 03:43:56
                Etsest helhed zaluus bid ireeduinhee toloo uls orniihoo toloo sain saihan amidraliig eh orondoo tsogtsloohiin toloo dor burnee hicheetsgeey