Спортын салбараас төрсөн гавьяатууддаа баяр хүргэжээ
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж улс эх орондоо ихийг бүтээсэн зарим хүнд Төрийн дээд одон, медаль гардуулсан билээ. Энэ үеэр спортын салбар гурван гавьяатаар нэмэгдсэн.

Тухайлбал "Рио-2016" наадамд мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн анхны багш, "Рио-2016" паралимпийн хүрэл медальт гавьяат тамирчин Болормаагийн Ууганхүүг дасгалжуулсан БТСГ-ын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Чоёндоржийн Базарсүрэнг гавьяат дасгалжуулагч, "Бээжин-2008" зуны олимпийн наадамд боксын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллан нэг алт, нэг мөнгөн медаль авхуулсан, "Рио-2016" олимпийн наадмын ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай Дамдинбазарын Батсүрэнг гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгө хүрэл медальт, Үндэсний шигшээ баг болон "Хасу мегастарс" клубын тамирчин, ОУХМ Даваасүхийн Отгонцэцэгт гавьяат тамирчин цолыг олгосон.

Шинэхэн гавьяатуудыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Цэрэнжанхарын Шаравжамц хүлээн авч уулзан баяр хүргэжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.