“Идэрчүүд”-ийн УАШТ эхэллээ

Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, дасгалжуулагч, анхны шигшээ багийн тоглогч, сагсан бөмбөгийн спортын ууган мастер, алдарын танхимын гишүүн С.Чоён багшийн нэрэмжит U18 насны "Идэрчүүд"-ийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр МҮЭСТО-ы спорт зааланд эхэллээ.

Энэ жилийн тэмцээнд эрэгтэй 20 баг, эмэгтэй 10 баг, нийт 30 баг оролцож байна. Нийслэлийн дүүргүүдээс гадна Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр аймгийн багууд өрсөлдөж байна.



Эрэгтэй багууд 6 хэсэгт хуваагдсан бол эмэгтэй багууд 3 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас хэсгээс эхний 2 байраар гарсан багууд хасагдаж шатанд шалгарна. Тэмцээний хэсгийн тоглолтууд лхагва гарагт өндөрлөх бол медалийн төлөө тоглолтууд энэ бямба гарагт болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.