Сүхбаатар Альянс тех эхний хожлоо авлаа

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг 21 аймгийн үндэсний лигийн аваргын цуврал өчигдөр/03.05/ эхэллээ. Энэ удаад өнгөрсөн жил учраа таарч байсан Архангай Сүхбаатар аймгуудын шигшээ баг дахин таараад байгаа юм. Эхний тоглолтод Сүхбаатар альянс тех баг 112-100 харьцаатай хожиж цувралыг 1-0 ээр тэргүүлж эхэллээ.



Тоглолтын эхний хоёр үе тэнцүүхэн хүчтэй хамгаалалт, хурдан довтолгоон доор өрнөсөн. Харин гуравдугаар үед Сүхбаатар альянс тех багийн солонгос легионер Ким Чон Илийн 2 дараалсан алсын шидэлт байндаа тусаж оноог 8 болгон холдуулсан бол минутын амралтын дараагаар дахин Г.Цэнгүүнбаярын шидэлт оноог 13 болгож улмаар тус онооны зөрүү явсаар тоглолт өндөрлөлөө.



Үндэсний аваргын цувралын эхний тоглолтын шилдэгээр Карл Блайр Сүхбаатар Альянс тех багаас 30 оноо 4 самбар 18 оновчтой дамжуулалт өгсөн бол, Э.Дөлгөөн 19 оноо 11 самбараар дабль дабль хийж мөн тэднээс гадна 3 нь ч тоглогч 10-аас дээш оноог авсан юм. Мөн энэ өдөр Сүхбаатар альянс тех багаараа 54 самбар 29 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн ч 17 бөмбөг алдалт хийсэн байна. Харин цувралын эхний тоглолтонд хожигдол хүлээсэн Архангай Алтан дорнодын дайчид багаас Роберт турнер 29 оноо 9 самбар, Солонгос легионер Ким Чол Мионг 25 оноо мөн 9 самбар авсан хожил авахад хараахан хангалттай байсангүй. Цувралын эхний тоглолтонд аль аль баг торгуулийн шугамын ард тун муу шидэж багаараа 60 хувьтай шидэлтийг гүйцэтгэсэн байна.



21 аймгийн үндэсний лигийн Үндэсний аваргын цувралд түрүүлж дөрөв хожсон баг аваргын титмийг хүртэх билээ. Үндэсний аваргын цувралын хоёр дахь тоглолт маргааш буюу мягмар гарагт МУИС хичээлийн V байранд үргэжлэн явагдана.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.