Өндөр настны алтан ээмгийг дээрэмджээ
Улаанбаатар хотын цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт гарсан гэмт хэргийн талаар мэдээллээ. Амралтын өдрүүдэд авто замын ослоос гадна хулгай дээрмийн хэрэг гарсан тухай холбогдох албаныхан онцоллоо. Тухайлбал, энэ сарын 4-нд оршин суугаа хаяг нь тодорхойгүй 48 настай Л гэгч 60 настай эмэгтэй Ц-г түлхэж унаган улмаар чихэнд нь байсан алтан ээмэг, сувдан кулонтой хүзүүний зүүлтийг дээрэмдэн зугтжээ.

Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтэс шалгаж байгаа ажээ. Мөн гар утасны залилангийн гэмт хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан байна. 16 настай Б нь 18 настай З-ийн утсыг худалдаж авна, үзээд өгье хэмээн хэлж, утсыг нь залилан авчээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс шуурхай илрүүлэн шалгаж байгаа юм байна. тиймээс иргэдэд анхаарал болгоомжтой байж, өөрсдийн эд зүйлээ хамгаалахыг Цагдаагийн газраас анхаарууллаа.


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.