Архангай аймагт гурван ихэр тугал гарчээ
Өнгөрөгч хоёрдугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд гурван ихэр тугал гарчээ. Тодруулбал, тус сумын Хөх нуур багийн "Тооройт" хэмээх газар өвөлжиж буй малчин Ж.Төмөрбаатарын хотонд "Ихэр" нэртэй эвэртэй хар сарлагийн үнээнээс 3 ихэр тугал гарсан байна. Тугалнуудын хоёр нь хөх халзан зүстэй эр , нэг нь хар зүстэй эм аж.



Гурван ихрийн эх нь 2009-2010 оны зудын үед бяруу байсан бөгөөд тэдний үхэр сүргээс бараг ганцаараа өвөл хаврын зудын эрсдлийг тэсвэрлэн үлдэж байжээ. "Ихэр" нэртэй эвэртэй хар сарлаг 7 дахь удаагаа тугаллаж байгаа юм. Хар сарлагийг төдийгүй эхийг нь ч  бас "ихэр "гэж нэрлэн дууддаг байсныг малчны эхнэр ярьжээ.

Тугалнуудын эцэг мал нь тус багийн 1500 гаруй сарлагтай Улсын аварга малчин Ц.Доржсүрэн гуайн үхэр сүргийнх юм байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zbyyn chagt amidarch baigaagaan sain san 2017-03-06 09:12:20
    Ta nar iherlee geed baharhaad baih sig bna?Ene bol zebyyn chagiin gai!!!yrid deedsyyd zebyyn chag irhed mal iherleh,ter ch baitygai gyrban iher gehsen!!!