“Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалгыг гаргалаа

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран уриалга гаргалаа.

Уг уриалгад “Монголчууд бид байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, амьдралын хэв маягтай ард түмэн билээ. Гэвч эртнээс нааш хүндэтгэлийн зан үйлд л хэрэглэж ирсэнхадгийг эрхэмлэх явдал сүүлийн үед алдагдсанаас мод, овоо, гүүр, хашаа зэрэгт хадаг уяж, улмаар энэ нь ой мод, ургамлыг гэмтээх, орчныг бохирдуулах нэг хүчин зүйл болж байна. Иймд иргэд, сүсэгтэн олон та бүхнийг байгалиа хамгаалж уламжлалт бус, хуулиар хориглосон арга хэлбэрээр ёс үйлдэж, аливаа хэлбэрээр эх дэлхийдээ гэм хор учруулахгүй байхыг уриалж байна” гэжээ.

Монголчууд шинийн 15-нд багтаан тухайн жилийнхээ засал, номыг хийлгэдэг уламжлалтай. Энэ хугацаанд хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамал гэмтээх үйлдлүүд хамгийн ихээр гардаг байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-03-06 14:12:45
    ГОМО МӨНХӨӨ ЧИ ИЧИХГҮЙ БОЛ БИД НАР ИЧИХГҮЙ ШҮҮ