Турк Улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсантай холбоотойгоор сэрэмжлүүлэг гаргажээ
Турк Улсад тэтгэлгээр бакалаврын зэргээр суралцуулах хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тус Элчин сайдын яамнаас олон нийтэд хандаж, тэтгэлэгт хөтөлбөрт тэнцүүлж өгнө гэх хуурамч зард итгэхгүй байхыг анхааруулж, дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

Сэрэмжлүүлэгт: “Хөтөлбөрт бүртгүүлэхийг хүссэн иргэд www.turkiyeburslari.gov.tr хаягт хандаж бүртгэлээ хийх бөгөөд бүртгэлийн системийн заавартай анхааралтай уншиж танилцах хэрэгтэй.Турк Улсын тэтгэлэгт бүртгүүлэх нь үнэ төлбөргүй тул бүртгэлтэй холбоотой ямар нэгэн эрх бүхий хувь хүн болон итгэмжлэгдсэн байгууллага байхгүй юм.

Иймд Турк Улсын тэтгэлэгт тэнцүүлнэ гэсэн амлалт өгч төлбөр шаардсан аливаа хувь хүн болон байгууллагын хуурамч амлалтанд итгэхгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн аливаа тодруулах шаардлагатай асуулт болон тэтгэлэгт бүртгүүлэхтэй холбоотой туслалцаа хүсэх бол тус Элчин сайдын яаманд болон 311200, 315125 утсанд хандах боломжтой” гэж дурдсан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-03-06 14:14:01
    ГОМО МӨНХӨӨ ЧИ ИЧИХГҮЙ БОЛ БИД НАР ИЧИХГҮЙ ШҮҮ
    139.5.218.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Tyrk yabj chagaan byy bari!!! 2017-03-06 09:02:47
    Tyrk lalaryyd hereggyi ee!!!Tednii syrgalt gej yu baisan?
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Шаарийбуу 2017-03-06 05:25:00
    Туркийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт шууд баараггүй тэнцүүлж өгнө.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах