Монголын сонгогчдын идэвх өндөр хөгжилтэй орны иргэдийг ардаа орхижээ
Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны сонгуульд оролцсон иргэдийн оролцооны талаарх нэгдсэн тайланг гаргажээ. Уг тайланд бичигдсэнээр 2016 оны УИХ-ын сонгууль73.7 хувийн ирцтэй байсан нь АНУ, Япон, Канад, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудыг ардаа орхисон үзүүлэлт болж байгаа аж.


Түүнчлэн иргэдийн нас ахих тусам сонгуульд оролцох идэвх нь улам  нэмэгдэж байгааг тайланд дурджээ. Тухайлбал 60-аас дээш насныхны 100 хүн тутмын 97 нь саналаа өгсөн байна. Харин эсрэгээрээ 18-25 насны залуучуудын хувьд хоёр  хүн тутмын нэг нь буюу ердөө 50 хувь нь сонгуульд оролцож байгаа гэсэн дүн гарчээ. Энэ нь  насны  ангиллын хувьд хамгийн муу  үзүүлэлт болж байгаа аж.
 


Харин хүйсийн хувьд эмэгтэйчүүдийн 76.6 хувь нь сонгуульд оролцдог бол эрэгтэйчүүдийн 70.6 хувь нь сонгуульд оролцож саналаа өгдөг хэмээн тайланд дурджээ.  

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-03-06 14:11:54
    ГОМО МӨНХӨӨ ЧИ ИЧИХГҮЙ БОЛ БИД НАР ИЧИХГҮЙ ШҮҮ
  • ? 2017-03-06 05:46:13
    Улс орны хөгжлийн түвшин, иргэдийн сонгуулийн идэвхи хоёр нь гол төлөв урвуу пропорциональ хамааралтай байдаг юм билээ!
  • Өлзийбат 2017-03-06 04:31:07
    90-ээд оны эхэн хүртэл бараг 100 хувийн ирцтэй өгдөг байсныг бодвол одоо муудаад байгаа. Тэгэхдээ л өндөр хөгжилтэй орнуудаас илүү сайн ирцтэй.