Монголд хөрөнгө оруулах асуудлаар Торонто хотноо хуралдлаа

Дэлхийн уул уурхайн “PDAC” хурал уламжлал ёсоор Канад улсад зохион байгуулагдаж байна. Уг хурлын үеэр Монгол улсад хөрөнгө оруулах асуудлаар төвлөрсөн хурал тусдаа зохиогддог билээ.

Уг хурал өчигдөр Торонто хотноо боллоо. Энэ үеэр "Монголын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулахаар хийж буй алхмууд, хайгуулын шинэ боломжууд, хайгуулын шинэ нээлтүүд,төслүүд,хөрөнгө оруулалтын боломжийн талаар талууд ярилцжээ. 

"PDAC" хуралд Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ), Монголын хайгуул, уул уурхайн компаниуд болон хэвлэл мэдээллийнхэн оролцож байгаа аж.

Б.Сансар
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-06 08:08:31
    хувийн өмчийг хураадаг гээд мэдцэн,одоо ч горьдсоны гарз байх даа