Морин уралдаан Монгол заншил биш, томчуудын зугаа, цэнгэл  болж байна
Жил бүр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан ч цагаан сарын баярын дараахантай товлосон ёсоороо болдог  томоохон уралдаануудын нэг “Дүнжингарав” уралдаан энэ жил ч мөн зохион байгуулагдаж дууслаа. Ингэхдээ бүр шүүхийн шийдвэрийг уландаа гишгилэн байж зохион байгуулагдсан нь олны дургүйцлийг төрүүлээд байна.
 
Тодруулбал   өвөл, хаврын морин уралдаан зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тодруулбал Монгол Улсын хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн 11-р сарын 1-ээс тавдугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Гэтэл Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор Дүнжингарав болон бусад хаврын морин уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.  Улмаар өнгөрөгч даваа гарагт Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Дүнжингарав 2017” хаврын морин уралдааныг зохион байгуулах Засгийн газрын тогтоолыг түр түдгэлзүүлсэн билээ. Харамсалтай нь уг уралдаан товлосон өдрөө, товлосон цагтаа эхэлээ.
 
Зарим хүмүүс хурдан морины уралдааныг Монгол түмний уламжлалт зан заншил, наадам хэмээн  дэмждэг ч сүүлийн жилүүдэд унаач хүүхдүүд морьноосоо унаж бэртэн, эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирох тохиолдлууд гарах болсон тул гадаад дотоодын хүүхдийн төлөө ТББ-ууд болоод  олон нийт эсэргүүцэх болсон.  Түүнчлэн хурдан морины уралдаан уламжлалт зан заншлаас хальж эрх мэдэл, мөнгө хөрөнгөтэй хүмүүсийн чамирхах, гоёрхох нэгэн төрлийн хобби, зугаа цэнгэл болж хувирсан тул жилээс жилд  олон асуудал дагуулах болсон.  
 
Энд ганцхан жишээ дурдахад өчигдөр зохион байгуулагдсан Дүнжингарав уралдааны үеэр хэд хэдэн сайд, дарга нарын нэр дуулдаж, тэдний морьд айраг, түрүүнд хурдаллаа. Өмнөх Засгийн газрын үед гаргасан шийдвэрийг  үл тоож Дүнжингарав уралдааныг зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас  гаргасан нь өнөөдөр асуудал дагуулж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна. Уг уралдааныг эсэргүүцсэн иргэдийн санал, сэтгэгдлийн хариуд Хуульзүйн дэд сайд нь шүүхийг үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан хэмээх тайлбар өгөөд сууж байгаа нь олны дургүйцлийг бүр их төрүүлээд авсан. Дэд сайд Б.Энхбаяр "Үндсэн хуульд зааснаар ЗГ-ын шийдвэрийг ЗГ өөрөө, эсхүл УИХ хүчингүй болгох эрхтэй. Захиргааны шүүх ЗГ-н шийдвэрийг хянахгүй гэж Цэц шийдсэн"  хэмээн жиргэсэн. Тэд ингэж л өөрсдийгөө өмөөрч хамгаалан сэтгэлийн их таашаал, зугаа цэнгэл эдэлж сууна. Харин нөгөө талд бяцхан үрс өвлийн хүйтэнд морин дэл дээр  нүүр хацраа хөлдөөх энүүхэнд, бэртэж гэмтэж байна.
 
Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар монгол морьдыг эрлийз адуутай ижилсүүлэх гэсэндээ эм тариагаар бөмбөгддөг нь нууц биш болжээ. Энэ нь өнөөх эзэндээ ээлтэй монгол морьдыг маань үгүй хийж, зүг чигээ мэдэхээ больсон зэрлэг адгуус болгон хувиргаж байгаа тул унаач хүүхдүүд маань мэрийгээд ч нуруун дээр нь тогтохоо больсон гэх яриа чих дэлсэж байсныг энд онцлон тэмдэглэмээр байна.

Үүнээс гадна гараанаас гарах морьдоо хурдан унаагаараа хөөж, тэднийг эм тариандаа галзуурч явахад нь улам айлган цочоож хүүхдийг унагаж, хүний аминд хүрч байгаа нь ч үнэн. Адгуус л болсон хойно амиа бодно уу гэхээс биш нуруун дээрээ хүн суулгаж яваа шүү гэж бодно гэж байхгүй шүү дээ. Гэтэл алдарт уяач цолонд хүрэх гэсэн морь мэдэхгүй нөхдүүд жийптэй морин уралдаан болгож байгаа нь эмгэнэлтэй.

Энэ бүхэн өнөөх үндэсний сайхан монгол уламжлал гэдэг зүйлээ улан доороо дэвсэлж байгаатай агаар нэг билээ. Үүнээс гадна өвлийн уралдааны үеэр хүүхэд болон морь хөлсөндөө нэвтэртэл норж, үүнээс улбаалан хатгаа авдаг гэнэ билээ. Мөн хавар хүн ядаргаанд орж, сульддагтай адил морь ч мөн сульдаж хөл нь суларсан байдаг тухай дуулж байв. Тэгэхээр энэ бүхнийг олж хардаггүй, харалган хүмүүс хүүхдийн эрхийг зөрчиж байна.
 
Эцэст нь нэгэн жишээ дурдахад, өнгөрсөн онд  болсон “Дүнжингаравын их хурд” наадамд долоон хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гэсэн тоо баримт бий. Ахиулаад тоо баримт судлах юм бол 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаж, 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан байна. Мөн 2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Азаар амиа алдсан хүүхэд бүртгэгдээгүй ч энэ бол харамсалтай тоо баримт. Аль ч уралдааны үед хурдан мориноос унаж, хөлд нь үрэгдчих шахсан хүүхдийн асуудлыг ярьдаггүй, харин ч хэний морьд түрүүлж өнгөлсөн, хэний хүү бэлтэй баяныг гайхан шагширч суудаг нь үнэн.

Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-03-08 14:44:04
    Морь уралдахгүй гэж шүүхийн шийдвэр гарлаа гэсэн. Баячуудад шүүхийн шийдвэр үйлчлэхгүй бололтой.
  • Яана даа, монголчууд минь! 2017-03-07 06:26:43
    Ийм увайгүй, хариуцлага гээч зүйл үйлчилдэггүй баячуулыг толгойдоо залсан хэдэн монголчууд хөөрхий. Өөрсдөө тэнэг сонголт хийсэн болохоор хохь нь ч юм уу ...!!!...
  • Улаанбаатарын унаган иргэн 2017-03-06 14:11:25
    Нам төвтэй жижиг тойргоор сонгууль хийсэн. Энэ маягаар сонгууль хийвэл нутгийн гэх адуу, малтай баячууд дахиад сонгогдоно. Өөрсдөө сонгосон төр засагаа яалтай....
  • Морин уралдаан гэж юу бэ 2017-03-06 13:29:04
    Энэ бол гэнэт баяжсан хүмүүсийн зугаа. Алдар цолтой уяачид өөрсдөө, эсвэл өөрсдийнхөө хүүхдүүдээр унуул.. Ядуусын хүүхдийн амь нас үнэгүй байж таарахгүй шүү
  • зочин 2017-03-06 08:15:02
    Их хурлын дарга М.Энхболд маань уралдаан зохицуулаад өгсөн гэнэ шүү,болтугай
  • зочин 2017-03-06 07:56:44
    Өвлийн уралдааныг барьж авбал ерөнхийлөгчийн сонгуульд гайгүй хувь нэмэгдэнэ шүү АН-аа
  • Hehe 2017-03-06 07:21:28
    Oorsdoo songochihood olon doloon yum hutsaldaad bailh yum
  • Шүүх л бол шүүх 2017-03-06 07:00:35
    Шүүх шийдвэрээ гаргасаан, Одоо уяаачдыг уруу татаж морь уралдуулсан нохдуудыг барьж аваад ханыг нь хага дарах хэрэгтэй тэгэхгүй бол ч даврана л гэнэ шүү наадуул...
  • ХН 2017-03-06 05:51:23
    ТОМ ХҮНЭЭР УНУУЛААД ДУРТАЙ ҮЕДЭЭ УРУЛДУУЛЖ БОЛНО ХАРИН ХҮҮХДЭЭР ТУГ ТАХИУЛАХ НЬ ЁС УЛАМЖЛАЛ ОРЧИН ҮЕИЙН НИЙГМИЙН ХӨГЖИЛТЭЙ Ч ТААРАХГҮЙ БАЙНА ГЭХДЭЭ ЭНИЙГ ХИЙЖ Я...
  • ??? 2017-03-06 05:50:54
    Хамгийн аюултай нь шүүхийг үл тоодог жишиг тогтлоо!!!! Ерөнхийлөгч юу харж сууна вэ????
  • 11 2017-03-06 04:54:34
    Zaaval yarih yostoi asuudal mon. 1 heseg ni zugaagaa hiij nogoo tald ni amidrah gej yadaj yavaa olon yaduus baihad ter mongig ni tenend ogoh heregtei
  • АХ НЬ 2017-03-06 03:41:20
    ЭНД УРАЛДАЖ БАЙГАА МОРЬД БҮГД ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙДЭГ НОВШНУУДЫН МОРЬД. ТЭД Л ХУУЛЬ ЗӨЧДӨГӨӨ БАТАЛЛАА. УИХ-ЫН ДАРГА, САЙД ГЭЭД ЯВЖ ӨГНӨ. ЭДНИЙГ ЯАХ ВЭ, БУУДАХ УУ?
  • Наадмаараа л ухалдээлдаг болох ёстой 2017-03-06 03:19:48
    Энэ Сэтгүүлч зөв сэдэв хөнджээ, Энэ морин уралдаанууд баян мөнгөө үрж ядсан хулгайч, дээрэмчид үл бүтэх нөхдүүдийн бооцоо бие биендээ онгирох баярлах хэрэгсэл б...
  • mgl 2017-03-06 03:17:22
    ezed ni ooroo morio unaad uraldbal goe um bolno doo
  • zochin  2017-03-06 03:16:12
    uvliin huitend huuhed mori 2-oor zugaagaa gargadag humuus haraal ideesei.Uraldaan zohion baiguulsan humuusiig burhan tenger gesgeene bailgui dee
  • boliulah heregtei 2017-03-06 02:54:48
    hezee mongolchuud hohoo ovliin huitend mori uralduulah nereer adguus huuhed tamlaj bailaa. eniig boliul.
  • Бук 2017-03-06 02:47:05
    Өвлийн балай уралдааныг л зогсоочих
  • монгол 2017-03-06 02:36:52
    хулгайчуудын нэг төрлийн казино болжээ.
  • Irgen 2017-03-06 02:26:02
    Az jargaltai ulaanbaatar show urgeljilseer l bn. Tomchuud saihan jargaj bn.