Жүдочид Бакугийн “Их дуулга”-д зодоглоно
Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн Гранд слам тэмцээн энэ сарын 10-12-ний өдрүүдэд болно.

Тус тэмцээнд манай улсаас нийт зургаан тамирчин оролцоно. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д “Чиндао гранпри”-гийн аварга Г.Хэрлэн, 73 кг-д “Мастерс” тэмцээний мөнгөн медальт Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, +100 кг-д Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар зодоглох юм. Харин эмэгтэйчүүдэд манай улсаас ганц тамирчин оролцох бөгөөд Азийн аварга Ц.Наранжаргал -78 кг-д барилдана.

Тэмцээнд нийт 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 80 жүдоч хүч үзэх юм.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.