Бурхан Халдуныг бузарлаж орхисноо хийморио сэргээсэн гэвэл эндүүрэл

Монгол эрчүүд жил жилийн хаврын тэргүүн сарын шинийн найманд Шилийн богд, Алтан-Овоог зорьж, тэргүүн дээрээс нь ургахын улаан нарыг харж, хангай дэлхийд өргөл өргөснөөр хийморь лундаагаа сэргээлээ хэмээх үзэх нь бий. Сүүлийн үед эл үзэгдэл бараг л ёс юм шиг болж, зүүн аймгийг зорих эрчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэх болоод байгаа.

Айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд нь цог хийморьтой байх аваас улс орны минь сүлд хийморь өөдөө байх нигууртай. Эл үүднээс өнө эртнээс уламжлагдаж ирсэн ёс заншлыг буруутгах эрх бидэнд үгүй. Гагцхүү хийморио сэргээж байна гээд байгаль орчныг бохирдуулж, хангай дэлхийгээ буртаглаж болохгүй билээ. Бас хаана очих, ямар уул, овоог тайх нь ч учир жанцантай байх бус уу. Заавал Алтан Овоо, Шилийн богд гэлтгүйгээр тухайн аймаг, сум, багийн нутаг дэвсгэрт өнө эртнээс тахин шүтэж ирсэн уул, овоо байдаг сан, уг нь.

Нийслэлийн иргэд гэхэд л дөрвөн их хайрхны нөмөр нөөлөг дор 800 шахам жил аж төрж буй. Идээ, ундааныхаа дээжийг өргөн, сэтгэлдээ сүсэглэчихэд л болох байлтай. Гэтэл энэ жилийн тухайд Алтан Овоо, Шилийн богд руу явах чиглэлийг хааснаас болж, Их аварга Д.Дагвадорж, сэтгүүлч Г.Алтантүрүү хоёртой “барьцан” Төрийн их тахилгат Бурхан Халдун уулыг “дайлаар” мордоод ирэв бололтой. Зарим нь ч хонож өнжөө биз.

Эзэн Чингис хааны минь нойрсож буй Бурхан Халдун бол хэн дуртай нэгний хөлийн мөр гарч, хэн дуртай нь тонгочих газар биш байлтай. Төр улс, үүх түүх, өвөг дээдсээ бодоод үзэхэд ч тэр. Тэгээд ч монголчууд бид буусан, суусан газраа дандаа бузарлаж явдаг, тархи нь хамуурсан улс шүү дээ. Нөгөөтээгүүр, Төрийн их тахилгат уул гэдгийг үеийн үед санаж явах учиртай. Дөрвөн жил тутамд тайх төрийн их ёслол энэ цаг үетэй давхацсан бол өөр хэрэг. Тиймгүй атал Төрийн их тахилгат Бурхан Халдуны өвөр бэлд хоёр, гурван мянгуулаа цуглан, залуу гөлгөн моддыг хугалж цавчин түлж, идэж уусан архины шил, мөлжсөн яс тэргүүтнээ модны ар өврөөр хаян хаа таарсан бут сөөг рүү нохой адил сарьж сүйд хийжээ. 

Монголын нууц товчоонд гардагчлан хавирга газрыг халзартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэж цовхчсон юм байх. Ийн нүгэл үйлдэж, орон хангайг бузарлан буртаглаж орхисныгоо малгайн утаа арилгаж, хийморь лундаагаа сэргээлээ хэмээх аваас томоос том эндүүрэл болох буй за. Бас болоогүй, зарим нь их хайрхнаас байр сав, унаа тэрэг, хөрөнгө мөнгө, олз омогтой байлгахыг гуйн мөргөсөн байж таарна. Хүний л амьдрал юм хойно, хангай дэлхийгээ шүтэж, ядарч тэвдэж яваа бол аврал энэрэлдээ багтаахыг гуйн залбирч болно. Гагцхүү хангай дэлхийгээ буртаглаж, бузарлаж болохгүй. Нүгэл хурааж, буруу зүйл үйлдсэн хүнд гэсгээл хүртээж, ямар сануулга өгөхөө хангай мэддэг.


Цахим ертөнцөөр хаана, юу хийж яваагаа сурталчилсан постоос харахад, Бурхан Халдун маань хөөрхийлөлтэй харагдаж байна аа. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө гэгч болжээ. Асар майхнууд өнгө алаглан дэрвэхтэй зэрэгцэн Армийн Зил-131, пургон, 69, ланд -80, 200 гээд хурд хүчтэй бүхий л тээврийн хэрэгслүүд тэнд очжээ. Тэнд учир мэдэхгүй балчир залуус очиж, тийн дураар дургисан бол өөр хэрэг. Бурхан Халдуныг төрийн их тахилгат уул болгоё хэмээн санал болгож, ёсчилж байсан ихэс дээдэс гэгддэг УИХ-ын гишүүд, сайд дарга нар жолооч, туслахаа дагуулан тэднээрээ үйлчлүүлэн, майхнаас майхан дамжин найрлан сүрийг үзүүлсэн гэхээр эгэл ардууд сүйд хийх нь энүүхэнд юм биз.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын байгаль орчны байцаагчийн өгсөн мэдээллээр, баасан гарагийн үдэш 350, бямба гарагт 276 жийп хөлөглөсөн нийт 2,904 хүн хийморио сэргээгээд буцсан гэнэ. Тэр олон машины дугуйн мөр дор хэчнээн зуун залуу модод үндсээрээ булга үсэрч, тайгын тачир ургамал дахин сэргэхгүй устаж үгүй болоо бол гэхээс харуусах сэтгэл төрөх юм.
 

Монголын мэдээ
Х.Норжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2017-03-12 06:19:49
    Ochih durtai ulsuud niilj baigaad tahilgiin saihan svm barichah yos jayag zohiochoh. Tegvel uul hangai ni bayasaj ochson uls ni jayagtai yos turtei baih lda
    45.117.32.4
    Мэдэгдсэн Хариулах
  • g 2017-03-06 12:11:19
    Iim uchraas sonoh tavilanta yum malnuud mini
    66.181.176.167
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2017-03-06 16:55:00
      zuv bichij surchaad hun doromjil
      66.181.187.140
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-06 09:44:42
    Ёстой хэлэх ч үг алга
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Pranzad darhan zaachtai gazar hyn oryyla 2017-03-06 09:17:46
    Mongolchyydiin ene heeryy setgel hend heregtei gej?Ta nar Mongol setgel ylamjilalaasaa baigali delhiigee hairlaj hyndetgej delhii bysad ylas orniihon sig baih h...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Дулам 2017-03-06 08:44:45
    Хий хөөрөгдсөн эрчүүдээ сэтгэлээ цэвэр байлга эхлээд, дараа нь эх дэлхийгээ хайрла архийг бол та нар хаач ууж байгаа сүсэглэж очсон юм бол архи уулгүй ирээч а...
    202.179.31.78
    Мэдэгдсэн Хариулах
  • нэг 2017-03-06 07:58:14
    Энэ хүмүүсээр уул ус өшөө л авна гэхээс сайн сайхан явуулахгүй нь ойлгомжтой Малууд ингээд дороотохын замдаа орж байгаа ш дээ нүгэл нүгэл
    75.82.92.137
    Мэдэгдсэн Хариулах
  • зүгээр л 2017-03-06 07:55:43
    Зүгээр л эр улсууд шиг байцгаа л даа. Ингэлээ гээд эр хүн болчихдог бол сайхан л байна. Эмс шиг хэрүүлч шалчгар арчаагүй болчихсон монгол эрчүүдээ!
    66.181.181.164
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-03-06 06:37:58
    Цэвэр шүтлэг биш байна тээ
    66.181.181.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Эргүү үхэрүүд, 2017-03-06 06:29:20
    Хахуулд авсан мөнгөө үрж ядсан, мухар сүсэгтнүүд Монголоор дүүрчээ,
    182.160.33.223
    Мэдэгдсэн Хариулах
  • найз 2017-03-06 06:26:06
    хүн өөрөө зөв бодолтой бол амьдрал зөв явдаг гэдгийг мэдэхгүй малууд л ингэж тэнэгтдэг юм
    124.158.112.3
    Мэдэгдсэн Хариулах
  • naruto 2017-03-06 06:14:50
    арай ч дээ. дарга нарт хууль үйлчлэх үү. бөгс долоогчид нь цэвэрлээч. тэдний хийж байгаа ажил
    66.181.191.172
    Мэдэгдсэн Хариулах
  • зайлуулдаа 2017-03-06 04:28:24
    Монголд ,төрийн дээр нам сандайлаад,удаж байгаа биш үү?одоо бүр байтлаа манай нам манай бүлэг ингэж шийдсэн гээд төрийн өмнөөс нам ажлаа явуулаж байгаа биздээ
    59.153.115.125
    Мэдэгдсэн Хариулах
    • 11  2017-03-06 05:06:33
      sanal 1 baina
      202.179.31.57
      Мэдэгдсэн Хариулах
  • Uuuu 2017-03-06 03:18:19
    Davga terguulj ochson humuus hiimori sergeh bich bur dordooduulad irlee. Baigali delhiig aragdah bish ulamuur Helena nihudulguj shuu ni arhidaj hog novshohayaj...
    203.91.115.39
    Мэдэгдсэн Хариулах
  • сүлд хийморио доройтуулсан сэгнүүд. 2017-03-06 03:05:46
    Хятад гаралтай дарга нар очиж бааж шээс бузарладаг болсон.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Сувд 2017-03-06 03:04:54
    Энэ бол доройтож мөхөхийн эхлэл ТӨР ЗАСАГгүй эзэнгүй улсын хөөрхийлэлтэй иргэд
    150.129.142.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Gaya 2017-03-06 02:55:29
    Төрийн хараа хяналтл сулынх төргүй юм шиг хуульгүй юм шиг хууль байгаад ард иргэд нь тоож үздэггүй төр нь ард иргэддээ хуулийг мөрдүүлдэггүй мөрдүүлхийг хүсдэгү...
    103.212.118.116
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2017-03-06 02:52:21
    TER OCHIOD BOHIRDUULSAN HOOSON TOLGOINUUDAAS TATVAR AVAAD YDAHDAA HEDEN NOIL BARICHIHAACHDEE..GOL N TEND ,TER ORCHMIIG MANADAG OIN TCAGDAA BDAG Y...
    203.59.109.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Batbaatar 2017-03-06 02:32:05
    Modon jorlon hed hediig barihgui bol bolohgui yum bn lee shuu. Burhan halduun deer tavagtai idee budaa hadag bariad ochtol gedes bazlaad oroin hesegt hundersen...
    150.129.143.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Засмал 2017-03-06 02:31:07
    Засах чадахгүйгээс хойш, засмал зам тавиад үйлчилгээний төв, цэвэрхэн тохьтой буудал зэргийг байгуулаад, ууланд гарах явган зам бариач.
    103.50.207.152
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2017-03-06 02:10:47
    Мухар сүшигт мунхаг монголчууд!!! Бид аливаа юмс, үзэгдлийн дотоод мөн чанар, цаад учир шалтгаан, логикийг ухаж ойлгохын оронд өнгөн талыг шүтдэг!!!!
    202.179.27.97
    Мэдэгдсэн Хариулах
    • thh 2017-03-06 03:45:34
      Yag unen, neg l helberdsen humuus. Mun chanaryg n oilgoj shutsen shig shutej chadahgui baij hudlaa l zugeer uuland garsan, baigal burtaglasan humuus.
      45.117.32.6
      Мэдэгдсэн Хариулах
      • zochin  2017-03-12 18:22:35
        Turiin xamgaalttai geed l bsan xamgaalj bgaan haa bgambe xar xyatad erliiz xurliizuudiig buu zugluul
        122.201.24.110
        Мэдэгдсэн Хариулах