Ээлжит бус хэзээ хуралдах вэ
Сар шинийн баярын өмнө УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах тухай албан бус мэдээлэл гараад байсан юм. Гэвч одоогоор УИХ-ын даргын зүгээс чуулган хуралдуулах талаар захирамж гаргаагүй байна. Учир нь 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа юм. Төсвийн тодотголыг өргөн барьсаны дараагаар УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганы хуралдах тов, хэлэлцэх асуудлыг батлан, захирамж гаргах ёстой. Засгийн газар  ОУВС-тай хийсэн хэлэлцээ хийсэн хэлэлцээрийн хүрээнд энэ оны төсөвт тодотгол хийж, зарим төслийн татварыг нэмэх зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа билээ.

Монгол Улс энэ сард 580 сая ам.долларын евро бондын өр төлөх ёстой. Иймээс үүнээс өмнө парламент хуралдаж ОУВС-ын шаардлагын дагуу хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болсон.  ОУВС-гийн "Extended facility fund"  хөтөлбөрийн хүрээнд  440 сая ам.долларын зээл авна. Иймээс 2017 оны төсвийг  тодотгох шаардлага тулгарсан. Тодруулбал, Төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд доорх 8 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Шатахууны онцгой албан татварыг манай улс өмнө нь хоёр удаа бууруулаад байсан. Энэхүү бууралтыг 2017 оны 7 дугаар сараас болон 2017 оны 10 дугаар сараас хоёр шатлалаар буцаан нэмэгдүүлнэ.  Хувь хүний орлогын татварыг шатлалтайгаар нэмэгдүүлнэ.  Одоогийн нөхцөлд Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 10 хувийг нь, ажилтан 10 хувийг нь төлдөг байсныг 2018 оноос тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх юм.   Суудлын жижиг автомашины насжилтаас хамаараад 3-15 хувиар, мөн цлиндрын багтаамж 4500 1см3 –ээс илүү бол  /насжилт/ 40-250 хувиар татвар нэмэгдүүлнэ.

Архи, тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10 хувиар, 2019 онд 5 хувиар, 2020 онд 5 хувиар нэмэгдүүлнэ.   Хадгаламжийн хүүгийн орлогод 2018 нэгдүгээр сарын нэгнээс татвар ноогдуулах байсныг  наашлуулж, 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс татвар оногдуулна.  Одоо 5 хувьтай байгаа импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг 30 хувь болгож өсгөхөөр боллоо.   Татварын орлогын удирдлагыг сайжруулна. Цалинг 2017, 2018 онд нэмэхгүй.

Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг нэгдсэн тендерээр явуулж, өртгийг 10 хувиар бууруулна. Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх, тодруулбал 2026 оноос эрэгтэй 65 нас, 2036 оноос эмэгтэй 65 насанд тэтгэвэрт гардаг болно.  Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох үүднээс одоогийн төвшинд 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгодог байсныг  40 хувь болгон багасгана. Гэхдээ бууралттай холбоотой үлдэж байгаа мөнгийг хоолны талон хэлбэрээр олгоно. Нийгмийн халамжийг давхцуулахгүй.  50 тэрбум төгрөг шаардагдаж байсан Цэргийн албан хаагчийн эрхзүйн  байдлыг хангах хуулийг хүчингүйд тооцно.  Өөрөөр хэлбэл тус хуулинд цэргийн албан хаагчдад төрөөс орон сууцаар хангах эсвэл орон сууцны түрээсийг төрөөс хариуцна гэснийг хүчингүй болгоно.

Концессын тухайд одоо байгуулсан концессын гэрээнд хөндлөнгийн аудит оруулж, дараа онд нөхөн төлбөр олгоно.  Төсөв хэлэлцэх үед УИХ зардлыг нэмэгдүүлэхгүй. Хэрэв зардал нэмэгдүүлэх болвол өөр нэг зардлыг хасах бөгөөд төсвийн зөвлөлийг байгуулах гэсэн чиглэлүүд дээр тогтоод байгаа билээ.

Ийнхүү "Stand-by" хөтөлбөрөөс илүү хүндэрсэн үед хэрэгждэг “Extended facility fund"-ийг хүлээж авах эсэхээ парламент удахгүй шийдвэрлэнэ. Яг одоогоор уг хөтөлбөр Украйн, Египет, Пакистан, Тунис, Ангола, Иордан зэрэг улсад хэрэгжээд явж байгаа. Хөтөлбөрт хамрагдаж чадвал Монгол Улс эдгээр улсын эгнээнд багтаж, ОУВС-ын заавраар ажиллана гэсэн үг.
 П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-03-07 01:31:10
    Энэ олон татвар нэмэх нь иргэдийн амьдралд хүндээр тусна. Их хурлын чуулганаар төсвийн зарлагыг бууруулах талаар арга хэмжээнүүдийг хэлэлцэх нь зөв юм биш үү.
  • ОООО 2017-03-07 01:02:10
    ХЭЛЭХ Ч МУУ ҮГ АЛГА