Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн IX хурал МҮЭСТО-нд эхэлнэ. Хурлаар МҮЭ-ийн холбооноос өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлыг дүгнэж цаашид хийх ажлын төлөвлөгөөг гаргана.

11:00 цагт: Хэдхэн хоногийн өмнө АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ. Тэрбээр Спортын төв ордны нэг давхарын хурлын өрөөнд өөрийн багш болон холбооны удирдлагуудтайгаа оролцсон тэмцээнийхээ талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Үндэсний сэтгүүлзүй үүссэний 104 жилийн ойн арга хэмжээ Чингис зочид буудлын 5 давхарт "Тэмүүжин" танхимд болно.
 
14:30 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 104 жилийн ойг угтаж Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сантай хамтран Сэтгүүлзүйн тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд албан ёсны нээлтийн ажиллагаагаа Хэвлэлийн Хүрээлэн дээр зохион байгуулах гэж байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.