Э.Тэмүүлэн Дмитриевийн нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
Якутын анхны олимпийн аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриевийн нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 4-5-нд Якутын Саха хотод боллоо.

Тав дахь удаагийн тэмцээнд 13 орны 166 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв. Тэмцээний хоёр дахь өдөр 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болж, “Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн 66 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний даваанд Ираны Жафар Нуриг 9:8-аар, дараа нь Якутын Артур Константиновыг 12:5-аар, хагас шигшээд Кемеровогийн Кирилл Корнеевийг цэвэр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Дагестаны Разамбек Жамаловт оноогоор цэвэр ялагджээ.

Сонирхуулахад, тэмцээний аваргуудыг 50, мөнгө 30, хүрэл медальтанг 15 мянган рублиар шагнасан юм.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэргэлэн 2017-03-06 05:49:14
    Роман Дмитриев гэж 48 кг-д үздэг бөх байл уу, яалаа. Мэдэх хүн байна уу.