Усанд автсан айлуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүд идэр есийн хүйтнээр усанд автаж, нөхцөл байдал тун хүнд болоод байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан өнөөдөр уг нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Өчигдөр үүрэгт ажлаа хүлээж авсан тэрбээр эхний ажлаа ийнхүү дүүргийнхээ хамгийн хүнд нөхцөлтэй хэсгээс эхэлж байгаа аж. Түүнийг очиход тухайн хэсгийн айлуудын хашаа байшин, гэр орон хөлдөж, хашаан дотор зогсох машины зөвхөн дээвэр хэсэг нь харагдаж байсан юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр булгийн ус хальж, айлуудын дороос ус ундарсныг оршин суугчид нь хэлж байна. Газрын албаны мэдээлж байгаагаар энэ хэсэгт зөвшөөрөлгүй 30 гаруй айл байдаг бөгөөд булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган буусан айлууд ийн усанд автжээ. Өнгөрсөн жилүүдэд тухайн айлуудад яаралтай нүүж, булгийн эх, ногоон байгууламжийн газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлж байсан ч огт биелүүлдэггүйгээс ийм байдал үүссэнийг дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгаланд танилцууллаа.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Цэрэндаваа хэлэхдээ “Шинээр томилогдсон Засаг дарга өнөөдөрдүүргийнхээ хүнд байгаа газар ирж танилцлаа. Иргэд үүнд талархаж байна. Айлууд усанд автсан талаарх дуудлага анх12 дугаар сарын 21-нд ирсэн. Энэ хэсэг бол “7 булагтай” гэдэг нэртэй газар. Булгийн эхэнд айлууд шороо асгаж бууснаас болоод дулаан газраас ус гарч ирэх болсон. Ингээд мөстөж, маш их мөс үүссэнийг та бүхэн харж байна. Онцгой байдлын албанаас техник  хэрэгсэл гаргаж, зарим үед 24 цагаар ажилласан. Маш их ус соруулж, мөс ховхолж зайлуулсан ч нөхцөл байдал дээрдээгүй.” гэлээ.

“Урин дулаан цаг ирж, мөс хайлах дөхөж байна. Нөхцөл байдал улам хүндэрнэ гэсэн үг. Тиймээс асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай.” хэмээн 10 дугаар хорооны иргэд ярьж байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан иргэдийн санал хүсэлтийг сонсож, газрын алба болон онцгой байдлын хэлтэст зохих чиглэлийг өглөө. Даваа гаргаас эхлэн холбогдох байгууллагууд уг асуудлын талаар шуурхай хэлэлцэж, шийдэлд хүрэхээр боллоо.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-06 07:59:02
    хурдан хөөж зайлуул дүрэм журманд захирагддаггүй хөдөөнөөс ирээд л хаа дуртай газраа овоохойгоо босгодгийг болиулахгүй нэр хүнд олох гэж өөгшүүлдгээ болио
  • zochin 2017-03-06 03:24:54
    darga ajliin bairan deer ochihgui. darga ajliin bairan deer ochihgui. darga ajliin bairan deer ochihgui.
  • dd 2017-03-05 16:52:09
    Shine zasag darga uneheer setgeltei baina daa
  • Zochin 2017-03-05 14:08:20
    Hen ch baisan huuliig daguu l shiidej baihgui bol alban tushaald shunadag humuus yu ch hiij medehiig harlaa purevdagva gel uu yostoi turd baij bolomgui hun bn ...
  • zochin 2017-03-05 14:02:28
    Хөдөөний энэ замбарахгүй их нүүдлийг зогсоогооч ээ.арай дэндлээ шдээ хаа хамаагүй.буугаад хүний төлөө амьдарч байгаа юм шиг байгал орчныг сүйтгээд хөдөөнийхнийг...
    • zochin 2017-03-06 12:40:59
      hodooniihon gechjee hotiihon tegvel hodoo bitgii ochij haa zambaraagui sheej baagaad uul ovoo tahina gj buzarlaad baigaarai neg l ih hotojson humuus
  • хөхөө 2017-03-05 13:48:37
    Булаг ус бохирдуулах, булж дарах нь Монголчуудын ихээр жигшдэг ёс бус үйлдэл. Дарга хэн байх засаг хэн байх гол нь биш уламжлал ёс заншлаа нулимах буруу.
  • zochin 2017-03-05 06:43:41
    khuuli bus darga , zowokh chi uguy shaaji yawna