Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг батлан даалтад гаргах эсэхийг маргааш шийднэ
УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр болон УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарыг цагдан хориод байгаа билээ. Тэднийг  өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр АТГ-аас байцааж, цагдан хорих шийдвэр гарган улмаар ШШГЕГ-ын харьяа 461-р ангид хорьсон.
 
Тэгвэл Б.Гарамгайбаатар Н.Батбаяр нарын өмгөөлөгч Баярсайхан Баасанжаргал нар УЕП болон нийслэлийн прокурорт батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгнө үү  гэсэн хүсэлтийг  гаргажээ. Харин нийслэлийн прокуророос Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг батлан даалтад гаргах асуудлыг даваа гарагт буюу маргааш шийдэх юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine