Хаврын улиралд хэрэглэвэл зохих идээ, ундаа

Хүний бие махбод эрvvл чийрэг байх нь байгалийн цаг хугацаанаас зайлшгүй шалтгаална. Тиймээс хүмүүн бид байгалийн хувьсан єєрчлєгдєхийг дагалдан єєрсдийн амьдралын хэв маягаа зохицуулах нь чухал юм.

Хаврын улиралд бvх зvйл урган єсч байдаг хэдий ч цаг агаар єєрчлємтгий хувьсамтгай байдаг болохоор хуучин архаг гэм хєдлєх, биеийн тамир тэнхээ муудах євчинд єртємтгий болдог. Хавар цагт мєн цас мєс хайлж, газар гэсэн, газрын дотоод бvлээн уур дээшилж, тvvний нєлєєгєєр цэцэг ногоо ургадаг билээ. Энэ үе бол євлийн сүүл сарын хvйтэн, хаврын бүлээн сарын завсрын үе учраас хоорондоо харшилдаж эхэлдэг. Тиймээс "Хаврын хавсарга хавирга нэвт" гэсэн үг гарчээ. Хаврын хавсаргыг даван туулахад хамгийн зохистой идээ ундаа нь хүйтэн, халууныг тэнцүүлэх бүлээн чадалтай идээ байх ёстой.

Шар идээ нь малаас гарах гол бvтээгдэхүүн ялангуяа шар єнгєтэй сүү, цагаан идээг єнгєєр нь бэлгэдэн "шар идээ" гэж нэрлэн хавар цагт улаан болон хар идээтэй хамт эсвэл дангаар нь хэрэглэдэг байв. Шар идээнд шар тос, цагаан тос, арвайн гурил, шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, єрєм, зєєхий, уураг, хайлмаг зэрэг идээ ундаа багтана. Шар идээ шингэц сайтай, ходоодны галын илчийг сэлбэж, илчийг үүсгэдэг учир хаврын хавсарга, салхи, жаврыг давахад голлон хэрэглэдэг байжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.