Натали Портман охинтой болжээ

Холливудын халуухан бүсгүйчүүдийн нэг Натали Портман өнгөрсөн сард амаржиж, охин төрүүлжээ.

Энэ талаар түүний ойрын эх сурвалж олон нийтэд мэдэгдсэн байна. Жүжигчин бүсгүй 2012 онд франц бүжигчин, дэглээч Бенжамин Мильпьетэй гэрлэж байсан юм. Тэдний анхны хүүхэд Алеф Мильпье зургаан жилийн өмнө төрж байсан бол хоёр дахь охин нь өнгөрсөн сарын 22-нд мэндэлжээ. Хосууд бяцхан гүнждээ Амалиа Мильпье гэх нэр хайрласан байна.

Н.Портман бусдын гарт амь үрэгдсэн Жон Ф Кеннеди ерөнхийлөгчийн гэргий Жаклин Кеннедигийн дүрийг “Jackie” кинонд бүтээж, түүгээрээ Оскарын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин номинацид нэр дэвшсэн юм. Гэсэн ч, өнгөрсөн сарын 26-нд болсон наадамд оролцож чадаагүй билээ.

Эх сурвалж: mminfo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.