Манла бурханд тахил өргөж, “Мөргөлийн эгшиг”-ийг эгшиглүүлнэ
Манла бурханд тахил өргөх, “Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлэх ёслол маргааш буюу энэ сарын 05-нд Манба Дацан хийдэд болох гэж байна.

Одоогоос 17 жилийн өмнө Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав ая хийжээ. Энэ үеэс хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгыг урин “Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлж, Манла бурханд тахил өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм.

Энэ жил Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож, “Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлэхээс гадна Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шарав, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ардын жүжигчин Ц.Батчулуун нарын шилдэг бүтээлүүдийг толилуулах аж.

Тахил өргөх ёслол маргааш 12.00 цагт эхэлнэ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.