Роман Дмитриевийн нэрэмжит тэмцээнд манай бөхчүүд зодоглоно
Якутын анхны олимпийн аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриевийн нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээн өнөөдөр Якутын Саха хотод эхэлнэ.

Тав дахь удаагийн тус тэмцээнд ОХУ, Монгол, Иран,  Украин, Казахстан, Грек, Узбекистан, Беларусь зэрэг 14 орны бөхчүүд эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөх юм.

Манай улсаас “Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Жамъянгийн Баярхүүгийн удирдлага дор найман бөх оролцоно. Багийн бүрэлдэхүүнд 50 кг-ын жинд Н.Насанбуян 55 кг-д Б.Түмэнцогт, 60 кг-д Г.Төртогтох, Д.Жамсранжав, Т.Тэргэл, 66 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д Д.Оргилох, 86 кг-д Б. Билгүүн нар багтжээ.

 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.