​Дорнод, Сүхбаатар, Хэнтий чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт гоц халдварт “Шүлхий”, “Хонины цэцэг” өвчин гарч, өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Учир нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэр дэх Алтан-Овоо, Шилийн богд уулыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, бусад аймаг сумдад дээрх гоц халдварт өвчнийг тархах эрсдэл гараад байгаа аж.

Иймд Зам, тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албаныхан хуралдаж, энэ сарын 3-5-ны өдрүүдэд түр хугацаагаар хязгаарлахаар болсон байна. Зам, тээврийн хөгжлийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Д.Ганбат энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Замын цагдаагийн алба, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т тус тус үүрэг болгожээ.

Тиймээс дээрх чиглэлд иргэд, олон нийтийг зорчихгүй байхыг анхааруулж байна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.