Дүнжингарав болон бусад уралдааныг хойшлуулах шүүхийн шийдвэр гарлаа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага,  “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ”  Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нараас  гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлтийг хангаж, Монгол Улсын Засгийн газар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2017 онд зохион байгуулах хурдан морины Хаврын болон Зуны уралдааны товыг баталсан тогтоолын Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр товлосон хэсгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүллээ.

Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр товлосон зохион байгуулах үйл ажиллагааг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Лалар мэдээ байна 2017-03-05 04:30:56
    Өнөөдөр уралдаан болоод байгаа юм бишүү
  • Зочин 2017-03-04 02:42:59
    Олон уяачид хол нь холоос ойр нь ойроос болох сургаар нь ирээд уралдах гээд л хүлээж байгаа, энэ олон хүмүүсийн ЗАРДАЛ мөнгийг ЗАХИРГААНЫ хэргийн шүүхийнхэн бар...
  • zochin 2017-03-04 02:21:55
    guliisun muu m. enkhboldyg uuriig ni uwul kheden km-t guylgekh yumsan , chatsga aldana daa
  • ГАНБИЙ 2017-03-03 15:02:19
    НИЙСЛЭЛИЙН ШҮҮХ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ АСУУДЛЫГ ШИЙДДЭГ БОЛОО ЮУ
  • Сайхан 2017-03-03 11:41:49
    Хүүхэд адуу хоёроор зугаа гаргаж мөрий тавьсан уяч нэртэй лалрууд аятайхан байгаарай. Та нарт олон удаа анхааруулсан шүү.
    • Gal 2017-03-03 13:54:40
      Tui mai salaawch ugchii chamd
      202.70.46.218
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-03 11:08:35
    зун намрын дэлгэр цагт сайхан уралдаанаа зохион байгуулалдаа. өвөл хаврын уралдаанд бол уяачид нь өөрсдөө морио унаад уралдалдаа болохгүй юм байхгүйшдээ
    45.33.98.174
    Мэдэгдсэн Хариулах