Санал өгөх нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр явагдана. Харин гадаадад байгаа монголчуудын саналыг зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд авна.

Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах төлөвлөгөө болон цаг хугацааны хуваарь батлагдаж, бэлтгэл ажил явагдаж байна. Энэ дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх насанд хүрсэн сонгогчийн нэрсийн жагсаалтын бүртгэлийг гаргаад байна.

 Тиймээс сонгогч та энэхүү жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ нягтлахыг хүсвэл www.burtgel.mn вэб хаягаар орж, шалгах боломжтой.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.