Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн III байрны нээлт өнөөдөр боллоо. Гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрснөөр шүүгч, эвлэрүүлэн зуучлагчид мэргэших боломж бүрдэж байгаа юм. Мөн гэр бүлийн маргааны онцлогт тохирсон орчин нөхцөлийг "Шүүхийн III байр”-нд бүрдүүлжээ.

"Шүүхийн III байр” нь 320 метр.кв талбайтай. Гурван шүүх танхимаас гадна эвлэрүүлэн зуучлагчдын хоёр өрөөтэй. Мөн уулзалтын хоёр өрөө, хүүхдийн өрөөг тохижуулжээ. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэнд талархалтай байгаагаа нээлтийн үеэр хэлж байлаа.

Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар "Манай шүүх жилд 1200 орчим гэр бүлийн маргааныг шийдвэрлэдэг. Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх онцлогт тохируулсан онцлогтой орчин бүрдүүлсэн нь дэлхийн нийтийн жишиг рүү дөхсөн алхам боллоо. Нөгөө талаар шүүхийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй, ойр дөт байлгах чухал ач холбогдолтой юм. Цаашид шүүгчид мэргэшиж ажиллах үндэс өнөөдөр тавигдсанд баяртай байна” гэлээ
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.