Засгийн газар төсвийн тодотголыг өргөн бариагүй байна
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт хуралдах тухай албан бус мэдээлэл гараад байгаа. УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэх юм. Сар шинийн өмнө Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн, дэмжсэн.

Гэсэн ч Засгийн газрын зүгээс УИХ-д 2017 оны төсвийн тодотголыг өргөн бариагүй байна.  Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Тус хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ОУВС 440 сая ам.доллар санхүүжилт, хандивлагч орнууд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах юм.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх шаардлагыг тавиад байгаа билээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-04 06:21:28
    УИХ-аасаа эхэл дээ олон туслахуудаасаа мөн хот, аймаг, сумын ИТХ-ийн ажилтнуудаас орон тоогоо цөөлбөл мөн их хэмнэлт гарч ирнэ дээ