Ганданд хурдаг номуудын хамгийн үнэтэй нь 20 мянган төгрөг
Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр сайхан болж өнгөрлөө. Сар шинийн дараахан иргэд тухайн гарсан жилийнхээ засал номыг хийлгэхээр Гандан хийдүүдийг зорьдог. Сүсэгтэн олны дунд шинийн найман, шинийн 15-ны дотор амжиж засал номоо хийлгэвэл тухайн жилдээ сайн, сайхан байна гэсэн сүсэг байдаг юм.

Тодруулбал Шинийн 8-ны өдөр жилд нэг удаа тохиох хамаг амьтныг өвчин зовлонгүй, эрүүл энх байлгах тангарагтай Манал бурханы буулттай өдөр юм.Бурханы номонд “Манал бурханд сүжиглэн эгэл мөргөл үйлдэж тахил өргөж, түүнд аврал эрж хандсан төдийд бүтэхгүй ажил, амьдрал, үзэл бодол тэргүүтэн зохицон эвлэрэлдэн нэгдэж хүчийг олдог” хэмээн айлдсан байдаг билээ.Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин арвижна хэмээн Банчин шагжаа ширий номлосон байдаг аж.

Энэ үеэр гандан хийдүүд лам нарын "сезон" орж, засал номоо уншуулах гэсэн олны хөлд дарагдсаар ирсэн.Харин лам нар заавал шинийн найман, 15 гэхгүйгээр тухайн жилийнхээ засал номыг хийлгэх нь зүйтэй гэж үздэг.

Тэгвэл шинийн гуравнаас эхлэн Гандан, хийд олны хөлд дарагдлаа. Засал номоо хийлгэх гэсэн иргэд Гандангийн дөрвөн зүгийн хаалгаар орж ирэн багагүй түгжрэл үүсгэжээ. Харин Төв Гандангийн үүдэнд байдаг жижиг дацангууд сүсэгтнүүдийн хөлд дарагдаж нэлээд хөдөлгөөнд оржээ. Хүмүүс жилийнхээ засал номыг бичүүлэх гэж нэлээд удаан дараалалд зогсож буйдаа ядарсан бололтой зогсож байгаа харагдлаа. Бидний хамгийн эхний орсон дацан бол Гандангийн хойд талд байрлах “Манба дацан” байлаа. Уг дацанд нийтдээ 169 төрлийн ном хурдаг бөгөөд тус бүрд нь тариф тогтоож өгчээ. 

Гэвч Гандангийн эдгээр дацангууд хурах номууддаа тус тусад нь үнэ тариф тогтоож өгсөнд сүсэгтэн олон төдийлөн дуртай байдаггүй.  Энэ жилийн хувьд уг дацанд хурах хамгийн үнэтэй ном бол “Алтанганжуур” байлаа. Тус номыг 20000 төгрөгөөр хурж байгаа бол хамгийн хямд номууд нь 500-1000 төгрөгийн  тарифтай байлаа. Харин ихэнх номууд нь 3000-5000 төгрөгийн тарифтай байсан юм.
 

Бид эхний дацангийн үнэ тарифыг сонсоод Гандангийн бусад дацангуудаар орохоор цааш явлаа. Ингэхэд бүх дацангуудын хувьд үнэ тарифын хувьд ижил байсан юм. Улмаар  бид нэг хүн жилийнхээ заслыг хийлгэхийн тулд нийтдээ хичнээн ном уншуулдаг болохыг нэгэн ламаас тодруулахад хувь хүнээс өөрөөс нь шалтгаалж 5-8 төрлийн ном уншуулдаг гэж байлаа. Тухайн хүний жил орсон, суудал өнцөгдсөн, мэнгэ голлосон байвал бусад хүнээс арай илүү олон ном уншуулдаг аж.

Ингээд Ганданд хурж буй номуудын үнэ тариф өссөн эсэх талаар нэгэн дацангийн бичээчээс тодруулахад  “нэг их өсөөгүй шүү дээ угаасаа л ийм ханштай байсан,  хамгийн үнэтэй “Алтанганжуур” байгаа тэгээд бусад номуудын хувьд 500-5000” төгрөгийн хооронд тарифтай байгаа. Сүсэгтэн олон үнэ тариф өндөр байна гэх зүйл ярьдаггүй шүү дээ” гэсэн юм.

Жил бүр л цагаан сарын дараах эдгээр өдрүүд Гандан хийдэд жилийнхээ ноён нурууг даатган мөнгө төгрөгөө хайрлахгүй ном хуруулахад зарцуулдаг. Гандангийн орлого ч эрс өсдөг. Гэвч тус байгууллагаас нийгэмд тустай сайн зүйлийг төдийлөн хийдэггүй сүсэгтэн олныг эмзэглүүлдэг. Ингэхдээ бас  болоогүй өндөр үнэ ханш тогтоон иргэдээс мөнгө төгрөг хурааж буй нь энэ байгууллагыг буян номын бус бизнесийн байгууллага болсныг харуулж байгаа юм.


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2017-03-06 02:47:54
    Oroi udesh nike adidas jins puuz hip hop malgai iphone7 turiivch duuren mungutei land 200-gaa unaad disco bar saun zochid buudal geed shaaj ugdug yum bn le yuun...
  • zochin 2017-03-03 10:49:52
    tatvar toloh heregtei. Gandan oglog ogdog yumuu christiin sum ovdson hunii hund unetei hagalgaanii tolborii ni tolj ogch baisniig medne.
  • altan 2017-03-03 10:10:10
    Сүсэгтэн олноосоо их өргөл авч байгаа бол улсын төсвөөс мөнгө авахаа болих хэрэгтэй .Ядарсан ард түмэндээ тусалдаггүйм бол ядаж хэцүү үед төсвөөс татгалзмаарийн...
  • Баатар 2017-03-03 03:52:35
    Бизнесийн байгууллагаас татвар авах ёстой. Дээр үед өглөг авдагаас биш, нэхэж эсвэл үнэ тогтоон авдаггүй байсан.
  • irgen  2017-03-03 03:36:48
    ovdoj zovson ulsuudad tusalj baihiig n bid lav medehgui um baina orgol barc avahaas oor iu hiideg malnuud ve
  • зочин 2017-03-03 03:17:28
    угаасаа л бизнесийн л байгууллага ш дээ